x

"МҮОНТ-ийн суурь хураамжийг зурагтгүй айл өрхүүд төлөхгүй байх хуулийн зохицуулалт бий"

МҮОНТ-ийн суурь хураамж 1,100 төгрөгөөс 9,000 болж нэмэгдсэн гэх олон нийтийн сүлжээнд тараад буй мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

Энэ талаар тус телевизтэй холбогдон асуухад “Энэ бол худал мэдээлэл. Ийм үндэслэлгүй мэдээлэл яагаад тарсныг мэдэхгүй байна. Ерөнхийдөө айл өрхүүд цахилгааны төлбөрийнхөө дэлгэрэнгүй задаргааны хуулбарыг шалгахад л тодорхой болно. Тэгэхээр 1,100 төгрөг хэвээр байгаа гэсэн үг. Тус үнийн дүнг бид сайн дураар нэмэх үндэслэл, боломж ч байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь Олон нийтийн телевизийн тухай хуулийн дагуу хэрэгжиж явдаг. Хэрэв суурь хураамжийн үнэ хөлс өөрчлөгдөхөөр бол УИХ, Засгийн газраар хэлэлцэж шийдэгдэх ёстой” гэв.

Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс "МҮОНТ-ийн суурь хураамж нь тухайн телевизийн хуулиар тусдаа зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, тусдаа чиг үүрэгтэй байгууллага учраас манайд хамааралгүй" гэдэг тайлбар өглөө.

Телевизийн нэвтрүүлгийн хураамжийг Монгол Улсын Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоол, Эрчим хүчний яамны 2009 оны А/2276, Эрчим хүчний зохицуулах газрын 2011 оны 1/196 албан тоотууд, МҮОНРТ, УБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг үндэслэн дараах ялгавартайгаар хэрэглэгчдээс сар бүр авч байна.

Үүнд:

  • Улаанбаатар хотын айл өрх бүр 1,100, албан байгууллага 1,650 төгрөг

  • Аймгийн төвийн айл өрх 850, албан байгууллага 1,200 төгрөг

  • Сум, багийн айл өрх, албан байгууллага 600 төгрөг байна.

Тухайн өрх зурагттай эсэхээс хамаарч олон нийтийн телевизийн суурь хураамжийн төлбөрийг тогтоох боломжтой

Дээрх асуудлын хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Монголын үндэсний олон нийтийн телевизийн сарын суурь хураамж 1,100 төгрөг байхаар журамласан байдаг. Анх тогтоосон энэхүү тарифыг нэмсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байна л даа. Ер нь олон нийтийн телевизийн суурь хураамжийн талаарх эрх зүйн орчин ямар байдаг вэ?

-МҮОНТ-ийн суурь хураамж 9,000 төгрөг болж нэмэгдсэн гэдэг нь худал мэдээлэл. “Олон нийтийн радио телевизийн тухай хууль” 2005 онд батлагдахад анх тухайн үеийн ханшаар тус телевизийн суурь хураамжийг 1,100 төгрөг хэмээн тогтоож байсан. Broadcasting гэдэг нь өөрөө олон нийтийн телевиз учраас иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй. Skymedia, Univision гэх мэтчлэн IPTV-ийн суурь хураамжийн төлбөр дээр өргөн нэвтрүүлгийн хураамжийн үнэ нэмэгддэг. Тодруулбал, 2020 онд батлагдсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар өргөн нэвтрүүлгийн IPTV-ээр гардаг 20 гаруй сувгийн хураамж нь 2,500 төгрөг байна. Гэхдээ хоёр тусдаа хураамж гэсэн үг. Цахилгааны төлбөр дээр олон нийтийн телевизийн хураамж болох 1,100 төгрөг сар бүр нэмэгдэж тооцогдоно. Нөгөө нь IPTV-ийн хураамж болдог.

-МҮОНТ-ийн суурь хураамжийг хэрхэн тогтоодог юм бол?

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар МҮОНТ нь төрийн эсвэл орон нутгийн өмч биш. Энэ бол Монголын ард түмний өмч. Үндэсний телевизийн суурь хураамжийг хоёр зүйлээр тогтоодог. Нэгдүгээрт, үндсэн суурь хураамжаар төвлөрүүлэх буюу ажилчдын цалин болон урсгал зардал багтана. Хоёрдугаарт, төрөөс олгох дэмжлэг буюу татаас, үүнийг УИХ-аас баталдаг.

-Чухам ямар тохиолдолд олон нийтийн телевизийн хураамжийг төлөхгүй байж болдог вэ. Энэ сувгийг үздэггүй айлууд төлөхгүй байх зохицуулалт бий юу?

-Тухайн өрх зурагттай эсэхээс хамаарна. Өөрөөр хэлбэл, тухайн өрх нь зурагттай бол цахилгааны төлбөр дээр нэмэгдэж суурь хураамжийг тооцдог. Хэрэв зурагтгүй бол цахилгааны гэрээндээ энэ талаараа мэдүүлж, 1,100 төгрөг төлөхгүй байх боломжтой.

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн /2005.01.27/ 18 дугаар зүйлийн 18.1.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна хэмээсэн байдаг.

Тэгэхээр энэ хуулийн дагуу телевизгүй айл өрхүүд олон нийтийн радио телевизийн хураамжийг төлөхгүй байх үндэслэлтэй гэсэн үг. Үүнийг хуульдаа хураамж биш хөлс гэж тодорхойлсон байдаг. Мөн дээрх хуулийн 18.5-д зааснаар, энэ хуулийн 18.1-д заасан үйлчилгээний хөлснөөс бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий иргэнтэй өрх чөлөөлөгдөнө хэмээсэн байна.Харин та телевизтэй ч энэ сувгийг үздэггүй гэдэг шалтгаанаар төлөхгүй байх эрх зүйн зохицуулалтгүй. Ерөнхийдөө энэ бол дэлхийн жишиг шүү дээ. Тухайлбал, BBC, NHK, CNN гэх мэтчилэн олон нийтийн хэвлэл бүгд тодорхой хураамжтай байдаг. Энэ бол эрүүл үзэгдэл юм.  Нэмж хэлэхэд, өнөөдрийн тохиолдолд Монголын үндэсний телевизийн хураамжийг цахилгааны төлбөр дээр нэмж авахаас өөр илүү сайн шийдэл байхгүй байна. 

Эх сурвалж: IKON.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 15 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 58 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 7 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 16 цаг 21 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 16 цаг 31 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 16 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 41 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 45 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top