Нийслэлд буй төрийн болон хувийн хэвшлийн нийт 59 сургуулийн хичээлийн цагийн хуваарийг өнөөдрөөс эхлэн өөрчилж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Өглөө 09:00 цагт зарим сургуулийн хичээл эхэлнэ. Энэ хуваарьт орсон сургуульд хүүхэд нь суралцдаг бол эцэг, эх нь хамгийн оройдоо 10:00 цагт ажилдаа ирэх, Хөдөлмөрийн хуулиараа найман цагаа гүйцээгээд тарах боломжоор нь хангахыг зөвлөсөн" гэсэн юм.
Цагийн хуваарьт нь өөрчлөлт орж буй 59 сургуулийн жагсаалтыг хүргэж байна.