x

Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт орууллаа

Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтаар хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл авсан. Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн санал асуулгад нийт 7278 хүн саналаа өгсөн юм.

Санал, асуулгад оролцогсдын 74.2 хувь нь тус саналыг дэмжсэн бол, үлдсэн 25.8 хувь нь дэмжээгүй байна.

Санал асуулгын дүн болоод холбогдох тооцоо, судалгааг үндэслэн нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамж гарлаа. Захирамжаар төрийн болон төрийн бус өмчийн  ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөв.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Нийслэлийн Боловсролын газраас холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Анхны судалгаагаар хотын төвийн болон түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай 78 сургуулийг судалгаанд хамруулсан.

Тухайн 78 сургуульд суралцдаг 92 мянган сурагчийн зорчих судалгааг хийхэд 25.7 хувь нь хувийн машин болон таксигаар зорчиж байгаа гэх дүн гарсан байна. Ийнхүү тус 78 сургуулиас хамгийн олон сурагч хувийн машин болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгож, гурван цагийн үечлэлд хамрууллаа. Тодруулбал, 21 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 15 сургуулийн хичээл эхлэх цагийг 08:15 байхаар тогтов. Мөн нэг ээлжээр хичээллэдэг 23 сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар шийдвэрлэлээ” хэмээсэн юм.

Өөрөөр хэлбэл, ойр байршилтай хоёр сургууль байгаа тохиолдолд эхний сургуулийн хичээл 07:45 цагт, хоёр дахь сургуулийнхыг 08:15 цагт эхлүүлэх зохицуулалт хийсэн байна. Энэ зохицуулалт ирэх даваа гарагаас буюу хоёрдугаар сарын 21-нээс мөрдөгдөж эхэлнэ.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжид зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, цагийн зохицуулалтад хамаарах ерөнхий боловсролын сургуульд хүүхэд нь суралцдаг ажилтнуудын ажиллах цагийн хуваарьт уян хатан хандаж, дотоод зохион байгуулалт хийхийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөлөө. 

Жишээлбэл, хүүхдийнх нь хичээл 09:00 цагт эхэлдэг ажилтны ажилдаа ирэх цагийг 10:00 цаг байхаар дотоод зохион байгуулалт хийхийг зөвлөж байна.

59 сургуулийг цагийн үечлэлд хуваарилахдаа тухайн сургуулиудын удирдлагуудтай уулзаж, тэдгээрийн саналыг тусгасан гэдгийг Нийслэлийн Боловсролын газраас онцоллоо.

Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй  хамтран судалгаа хийж, оргил ачааллын үед ийнхүү зохицуулалт хийснээр түгжрэл 12.5 хувиар буурах тооцоог гаргасан байна. Тус цагийн зохицуулалт нь 2021-2022 оны хичээлийн жил дуустал мөрдөгдөх юм.

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ

ДҮҮРЭГ

БҮС

СУРГУУЛЬ

I ЭЭЛЖ

II ЭЭЛЖ

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1

БЗД

БҮС - I

21-р сургууль

 

8:15

 

13:45

2

БЗД

84-р сургууль

7:45

 

13:15

 

3

БЗД

БҮС - II

33-р сургууль

7:45

 

13:15

 

4

БЗД

48-р сургууль

 

8:15

 

13:45

5

СБД

БҮС - I

1-р сургууль

7:45

 

13:15

 

6

СБД

ӨЗБЛАСургууль

 

8:15

 

13:45

7

СБД

БҮС - II

31-р сургууль

7:45

 

13:15

 

8

СБД

6-р сургууль

 

8:15

 

13:45

9

СБД

БҮС - III

45-р сургууль

7:45

 

13:15

 

10

СБД

11-р сургууль

9:00 

11

СБД

БҮС - IV

Байгаль эх лицей сургууль

 

8:15

 

13:45

12

СБД

2-р сургууль

7:45

 

13:15

 

13

СБД

Монгол Улсын Консерватори

7:45

 

13:15

 

14

СБД

БҮС - V

МУБИС - ЕБС

7:45

 

13:15

 

15

ЧД

БҮС - I

5-р сургууль

7:45

 

13:15

 

16

ЧД

50-р сургууль

 

8:15

 

13:45

17

ЧД

БҮС - II

23-р сургууль

7:45

 

13:15

 

18

ЧД

24-р сургууль

 

8:15

 

13:45

19

ХУД

БҮС - I

18-р сургууль

7:45

 

13:15

 

20

ХУД

15-р сургууль

 

8:15

 

13:45

21

ХУД

БҮС - II

52-р сургууль

7:45

 

13:15

 

22

ХУД

75-р сургууль

 

8:15

 

13:45

23

ХУД

БҮС-III

130-р сургууль

7:45

 

13:15

 

НИЙТ

14

9

14

9

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

ДҮҮРЭГ

БҮС

СУРГУУЛЬ

I ЭЭЛЖ

II ЭЭЛЖ

 

 

1

БЗД

БҮС - I

И-Эс-Эм

7:45

 

 

13:15

 

 

2

БЗД

Кириллица

 

 

9:00

 

 

 

3

БЗД

БҮС - II

Оюунлаг

7:45

 

 

13:15

 

 

4

БЗД

 Уудам монгол

 

 

9:00

 

 

 

5

БЗД

БҮС - III

Шинэ монгол

7:45

 

 

13:15

 

 

6

БЗД

Төгсдэлгэрэх

 

8:15

 

 

13:45

 

7

БЗД

БҮС - IV

Шилдэг

 

 

9:00

 

 

 

8

БЗД

Их засаг лицей

 

 

9:00

 

 

 

9

БЗД

БҮС - V

Эрхэм баян эрдэм

 

 

9:00

 

 

 

10

БЗД

Гёте

 7:45

 

 

13:15

 

 

11

БЗД

БҮС - VI

Оюуны-Оньс

 

 

9:00

 

 

 

12

СБД

БҮС - I

Логарифм

7:45

 

 

13:15

 

 

13

СБД

Үй цай

 

8:15

 

 

13:45

 

14

СБД

БҮС - II

Сант

7:45

 

 

13:15

 

 

15

СБД

Улаанбаатар элит

 

8:15

 

 

13:45

 

16

СБД

БҮС - III

Шинэ үе

 

8:15

 

 

13:45

 

17

СБД

БҮС - IV

Эрдэмтөгс

 

 

9:00

 

 

 

18

СБД

Сэлбэ

 

 

9:00

 

 

 

19

СБД

БҮС - V

Дойче шуле

 

 

9:00

 

 

 

20

СБД

Кинг кидс

 

8:15

 

 

13:45

 

21

СБД

БҮС - V

Эрдмийн уурхай

 

 

9:00

 

 

 

22

СБД

Хаан эрдэм

 

 

9:00

 

 

 

23

ЧД

БҮС - I

Тусгал

 

 

9:00

 

 

 

24

ЧД

Олонлог

 

 

9:00

 

 

 

25

ЧД

БҮС - II

Оюут

 

8:15

 

 

13:45

 

26

ЧД

Олонлог эгзэ

7:45

 

 

13:15

 

 

27

ХУД

БҮС - I

Орчлон сургууль

 

 

9:00

 

 

 

28

ХУД

Хобби сургууль

 

 

9:00

 

 

 

29

ХУД

БҮС - II

Оргил сургууль

 

 

9:00

 

 

 

30

ХУД

Монгол билиг оюун сургууль

 

 

9:00

 

 

 

31

ХУД

БҮС- III

Орхон Хасү сургууль

 

 

9:00

 

 

 

32

ХУД

БҮС - IV

Шинэ Монгол Харумафүжи сургууль

7:45

 

 

13:15

 

 

33

ХУД

Бритиш сургууль

 

 

9:00

 

 

 

34

ХУД

БҮС -V

Сакура сургууль

 

 

9:00

 

 

 

35

ХУД

Солонго Эс Эф сургууль

 

 

9:00

 

 

 

36

ХУД

БҮС - VI

Жет тэмүүлэл сургууль

 

 

9:00

 

 

 

НИЙТ

8

6

22

8

6

 

Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл 08:00 цагт эхэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 54 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 16 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 17 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 17 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 17 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 17 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 17 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top