x

Хүүхдэд ном уншиж өгөөд цалин авах ажилтан хайж байна

Азийн Сан 0-5 насны хүүхдүүдэд ном уншиж өгөх соёлыг түгээхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Хамтдаа уншицгаая” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хагас цагаар ажиллах уншигчдыг хайж  байгаа аж.  

Бага насны хүүхдэд ном уншиж өгөх чин хүсэл сонирхолтой, багийн гишүүн болж ажиллах хүсэлтэй хүн бүхэнд (багш, жүжигчин, дуучид болон бусад мэргэжил) нээлттэй болно.

Гүйцэтгэх үүрэг: 

Хагас цагийн уншигчид бага насны хүүхдүүдэд сонирхолтой, бүтээлч байдлаар Монгол хэлээр номуудыг уншиж өгөх ба үүгээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдэд ном уншиж өгөхийн давуу талыг ойлгуулах зорилготой. Тодорхой тооны гишүүдээс бүрдсэн уншигчдын баг нь нийтийн төв, сургууль, номын сан, иргэний танхим, асрамжийн газар, тусгай хэрэгцээт сургууль, эмнэлэг, хүүхэд хамгааллын байр зэрэг зорилтот газруудад хүүхдийн ном уншиж өгөх арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээнд хүүхдийн ном уншиж өгөх, уншсан номтой холбоотой асуулт асууж харилцан яриа өрнүүлэх болон зарим тохиолдолд тоглоом тоглуулах, дуу дуулах, зураг зурах зэрэг хүүхдүүдэд сонирхолтой байдлаар суралцах орчныг бүрдүүлэх юм.

Дараах шаардлагуудыг хангасан байх:

  • 18 болон түүнээс дээш настай;
  • Хүүхдэд ном уншиж өгөх арга хэмжээг чанартай (хариуцлагатай) хийх чадвартай;
  • Олон нийтийн арга хэмжээнд илтгэл тавьж байсан туршлагатай байх, мөн өмнө нь хүүхдүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Долоо хоногийн аль ч үед ном уншиж өгөх арга хэмжээ зохион байгуулахад оролцох боломжтой байх;
  • Бага насны хүүхдэд ном уншиж өгч байсан эсвэл багшилж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Хөгжим тоглох, дуу дуулах, зураг зурах зэрэг бусад чадвартай бол давуу тал болно.

Бүртгүүлэх: Хэрэв та дээрх шаардлагуудыг хангаж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдэд ном уншиж өгөх, тэдэнтэй ажиллах хүсэл сонирхолтой бол өөрийн товч намтрыг khaliun.ganzorig@asiafoundation.org хаяг руу илгээгээрэй. 

Хугацаа: Хоёрдугаар сарын 25-ныг хүртэл бүртгэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 53 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 16 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 17 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 17 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 17 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 17 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 17 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top