x

Шинэлэг, инновацлаг технологиудыг ашиглаад, дулаан барилга барьж эхэллээ

Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд Төрийн орон сууцны корпораци, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан тус төслийн бүтээн байгуулалттай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчдийн санал бодлыг сонссон юм. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч орлогч Б.Сүхбаатар "Ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж буй энэ цаг үед дулаан болоод эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг олон улсын стандартад нийцүүлж, олон улсын стандартын шаардлагыг хангаж сертификат авч буй газар алга байна.  Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлээд эхэлмэгц санхүүгийн механизм ямар байдлаар явах уу, барилга барьж буй аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн орон сууц барих уу, тэднийг хэрхэн чадавхжуулах вэ гэхчлэн олон асуудал тулгарч байгаа.

Энэ удаа бид “Хабрид хауз” компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тус компанийн хувьд дулааныг 100 хувь хэмнэж байгаа давуу талтай. Манай төслийн нэгжийнхэн энэ компанийг олон улсын стандартыг хангаж, сертификат авах тал дээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна" гэлээ. 

Харин Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц  төслийн санхүүгийн мэргэжилтэн Дэвид Совер "Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хот. Тиймээс эрчим хүчний үр ашиг маш чухал. Орчин цагийн шинэлэг, инновацлаг технологиудыг ашиглаад, дулаан барилга барьж эхэлж буйг харахад сайхан байна. Танай улсын Засгийн газар болоод бусад байгууллага дулаан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслийг дэмжиж байгаа нь сайн хэрэг. Цаашид илүү олон байшин баригдаад ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байна. Тохирох санхүүгийн механизмыг олж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж гэмээн төсөл илүү өргөн дэлгэр хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

“Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ "Гэр хорооллын газарт бохир, цэвэр усны асуудлыг бие даасан байдлаар шийдээд, нарны тусгалыг шингээх байдлаар дулааныг нь шийдсэн амины орон сууцны санхүүгийн модель, технологийн шийдлийг танилцуулсан төслийг хийж байна. Дэнжийн мянгад 1000 ам метр газарт долоон айлын орон сууц барих төслийг мөн хэрэгжүүлж байгаа. Нийт талбайн 40 хувийг ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар тооцсон. Бохир, цэвэр ус нь бүгд шийдэгдсэн ногоон орон сууцны төслийн маань иргэдэд санал болгох үнэ ханш харьцангуй хямд байгаа. Аль болох хямд төсөр байхыг хичээж байгаа ч барилгын материалын үнийн савлагаа хүндрэл учруулдаг. Төрийн орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан төсөл учир урьд нь орон сууцанд амьдарч байгаагүй гэр хорооллын айл өрхийг сонгож байгаа. Манай компани Дэнжийн мянгаас гадна Жаргалантын аманд 40 айлын орон сууц барьж байгаа" гэлээ.

Нийслэлийн хэмжээнд ногоон орон сууцны олон улсын стандартыг нэвтрүүлж, дахин төлөвлөлтөөр барьж буй барилгын чанар, стандартыг дээшлүүлэхийн чухлыг Нийслэлийн Засаг даргын орлогч тодотгосон.

Мөн төвийн шугам, сүлжээ хүрч буй талбаруудад гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, ногоон орон сууцыг стандартын дагуу барьж, байгуулах шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа. Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойт зэрэг газруудад шугам сүлжээтэй болгохын дээр ногоон орон сууцыг олон улсын стандартаар нь барьж байгуулан, орон сууцны чанар, стандартын зэрэглэлийг дээшлүүлнэ.

Нийслэлийн хэмжээнд 1960 оноос өмнө барьсан орон сууцууд ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн тул  дахин төлөвлөлтөд оруулж, шинэчлэн барьж байгаа. Гэтэл 1990-ээд онд барьсан зарим барилга ч ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн нь бий. Энэ нь барилгын чанар, стандарт муу байснаас үүдэлтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар онцолж байлаа.  

Цаашид Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойт бүсүүдэд ногоон байгууламжтай, автомашины зогсоол хүртээмжтэй, насжилт өндөртэй, амьдралын өртөг багатай орон сууцыг барьж байж, бага, дунд болоод өндөр орлоготой иргэд ч тийш зорих нөхцөлийг бүрдүүлэх юм. Ногоон орон сууцны бүтээн байгуулалтыг дагалдан нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг,  спорт заал, талбай зэргийг хамтад шийдэж байж үр дүн гарна хэмээн тооцоолжээ.  

Түүнчлэн орлогод нийцсэн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн бүсэд аж төрж буй айл өрхүүдийн дунд судалгаа хийх юм. Энэ жилийн хувьд хоёр газарт дөрвөн блок, 800 айлын орон сууцны барилгыг эхлүүлэхээр зорьж буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 54 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 16 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 17 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 17 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 17 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 17 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 17 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top