x

ЗӨВЛӨМЖ: Сургуулийн орчинд хүнсний худалдаа эрхлэгчид гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл энэ даваа гаригаас танхимаар орж эхлээд байна. 

Иймд сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах зөвлөмжийг өглөө.

  1. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр УОК-ын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар(Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах,

  2. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/369 дугаартай тушаалаар батлагдсан “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-д орсон хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхгүй, худалдаалахгүй байх;

  3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.1.2, 7.1.3 дахь заалтыг хэрэгжүүлж хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал, үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлж ажиллах,

  4. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд, туслах материал, боловсруулах технологи, шат дамжлага, эцсийн бүтээгдэхүүн, савлагаа, шошгололт, бүтээгдэхүүний бүртгэл, баталгаажуулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн бүхий л шатанд бохирдолтоос хамгаалах,

  5. Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд оролцогч ажилтан нь хувийн ариун цэвэр, эрүүл мэндэд тавих шаардлагыг хэрэгжүүлж ажиллах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан байх,

  6. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, шошгод заасан нөхцөлд хадгалах,

  7. Хүнсний тухай хуулийн 10.1.1 дэх заалтын хүрээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах шаардлагын хүрээнд дотоод хяналтыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлж хэвших,

  8. Ажлын байрны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг улсын бүртгэлд бүртгэгдсэн, жагсаалтад орсон бодисоор, зааврын дагуу хийж хэвших,

  9. Коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйлчлүүлэгчид зай бариулах тэмдэг тэмдэглэгээ байршуулах, гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах,

  10. Хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа боодолгүй хүнсийг худалдаалахгүй байх,

  11. Түргэн үйлчилгээний цэгт болон ил задгай, зориулалтын хөргүүргүй нөхцөлд түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх;

  12. Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа, боодлын зорриулалтаар хэрэглэхгүй байх;

  13. Хүйтэн хоол, зууш, салатыг 4-8 хэмд хадгалж, худалдаалах;

  14. Бэлтгэсэн хоол, хүнсийг тухайн өдөрт багтаан худалдаалах, Хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүнийг түүхий бүтээгдэхүүнтэй хольж хадгалж, худалдаалахгүй байх;

  15. Худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээлэл шаардлага хангасан байх;

  16. Хүнсний бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлөх хүнсний биш бараа, бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, худалдаалахгүй байх;

  17. Гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан шинжилгээний бичигтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаалах;

Мөн коронавиурст халдвар, хоол хүнсээр дамжих хордлого халдвараас сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, дотоод хяналтаа тогтмолжуулж ажиллахыг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 15 цаг 47 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 17 цаг 30 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 17 цаг 40 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 17 цаг 53 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 18 цаг 3 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 18 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 18 цаг 14 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 18 цаг 17 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top