Засгийн газрын ээлжит бусаар хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тогтоолыг батлав.
Ингэснээр Монгол улс дэлхий нийтэд хилээ нээж, вакцины бүрэн тунтай хөрөнгө оруулагч, жуулчдад бүрэн нээлттэй боллоо.
Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Манай улсад ирж байгаа гаднын улсын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавигдахгүй. Тухайн иргэн вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаараад зөвхөн шинжилгээнд хамрагдаад ирэх боломжтой. Манай улсад ирснийхээ дараа гадаад, дотоодын аль ч иргэн вакцинд хамрагдаж болно. Монгол Улсын тухайд халдварын давлагаа буурах түвшиндээ орсон. Мөн хувь хүмүүс маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, олон нийтийн цуглаанаас аль болох өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй" гэв.