x

“Төрөхөөс өмнө байсан, нөгчсөн хойно ч байх жинхэнэ дүрээ тань”

Нэгэн егүзэрийн түүхийг би сонссон юм: Тэрээр анх орох орон, оочих аягагүй бадарчин байжээ. Түүний билиг ухааны тухай цуу алдар түгж, хааны ордонд хүртэл дуулджээ. Хаан түүнтэй уулзахаар очоод эрдэм билигт нь биширч, тэргүүн сайдын албанд томилсон байна. Гуйлгачин эр хааны ордонд ирэв. Хаантан түүнд хуучин навтас орхимжоо тайлагтун гээд дээдсийн хэргэм зэрэгт тохирох өмсгөл зүүсгэл соёрхож гэнэ.

Тэр цагаас хойш хэдэн жил өнгөрчээ. Ордонд сайдын талаар нэгэн сонин оньсого таавар үүсч, хүн бүрийн аазгайг хөдөлгөх болов. Өдөр болгон тэрээр нэгэн цоожтой өрөө рүү орж, цаг шахам болчихоод гарч ирдэг байжээ. Өөрөөс нь өөр хэн ч ордоггүй тэр хаалганы цаана ер бусын эрдэнэ байдаг болов уу, тэнд ямар нууц зүйл хийдэг бол? гэлцэнэ. Энэ авир шивэр яриа хааны сонорт хүржээ.

Нэг өдөр хаан:

– Би чамтай хамт тэр өрөө рүү ормоор байна. Тэнд юу байдаг бол гэж бодогдоод шөнөжин нойр хүрсэнгүй гэлээ.

– Тэнд таны сонирхлыг татах юу ч үгүй болохоор би дагуулж явахгүй ээ гэж сайд өчив.

Хааны сэжиг улам нэмэгдэж:

– Их л сонин байна даа. Миний ордонд тийм нууц зүйл байхыг би зөвшөөрөхгүй. Намайг дагуулж орогтун гэж зарлигдав.

– Хэрэв надад итгэхгүй байгаа бол би таныг оруулъя. Гэхдээ энэ бол миний тэргүүн сайдын төгсгөл шүү. Намайг албанаас минь огцруулчихаад тийшээ ор. Эс бөгөөс надад итгээд тэр өрөөний тухай дахиж битгий асуу гэж сайд хэлжээ.

Гэвч хаан үнэхээр хартай хүн байж.

– За яахав, тийм бол албаа өг, би ямар ч байсан тийшээ орно гэжээ.

Ингээд хаантан болоод ордныхон өрөө рүү орж үзэв. Тэнд хананд өлгөөстэй хуучин орхимжноос өөр юу ч байсангүй.

– Энд чи яах гэж ирдэг юм бэ? гэж тэд асуув.

– Зүгээр л энэ орхимжийг харах гэж. Урьд нь би ядуу бадарчин байсан, хожим нэг өдөр эргээд бадарчин болно. Тийм болохоор тэргүүн сайдын суудалд дасаж болохгүйг энэ орхимж сануулдаг юм гэж тэрээр хэлжээ.

Ингээд тэр өмсгөл зүүсгэлээ тайлж, өнөөх муу орхимжоо ороов. Хаантан нулимс дуслуулж:

– Битгий яваач гэж гуйжээ. Гэвч тэр егүзэр:

– Одоо хангалттай. Та надад итгээгүй. Итгэл үгүй болсон хойно энд байх хэрэг алга. Би явах ёстой гэж хэлжээ.

Ийнхүү тэрээр анх ордонд ирсэн янзаараа ордныг орхин оджээ. Арван хоёр жил тэргүүн сайд, дээдсийн хэргэмтэн байсан нь зүгээр л зуурдын тохиол юмсанж.

Энэ бол амьдралыг харах зам мөр. Юм бүхэн тохиолдол байдаг. Чи ордонд амьдарч байгаа бол хэзээ нэг өдөр түүнээс сална гэдгээ санаарай. Тэглээ гээд харуусах юм юу байна? Нэгэн цагт чи ордны гадна байсан, буцаад л тэнгэрээр дээвэр хийнэ. Нэр зэргийг хүртэж явсан чинь үзэгдээд өнгөрөх тохиол. Дараа нь түүнийг алдлаа гээд босож харайн, боож үхэх хэрэг юун? Урьд нь алдар хүндгүй амьдарч жаргаж байсан бол ахиад л хангалуун жаргалтай явж чадна шүү дээ.

Нэгэн цагт чи дэлхийд байгаагүй. Энэ дэлхийд төрөөгүй байхдаа зовж байснаа санадаг бил үү? Тийм бол нөгчихдөө зовж харуусаад яах юм? Буцаад урьдын байдалдаа л орж байна. Энэ дэлхийд чи эргэж ирэхгүй. Адаглаад ийм дүр байдлаараа.

Энэ бол Зэнгийн хэлдэг “Төрөхөөс өмнө байсан, нөгчсөн хойно ч байх жинхэнэ дүрээ тань” гэдэг үгийн утга. Зуурдын юмсыг хэт анхаарах хэрэггүй. Үүрдийн мөн чанараа л тань. Зуурдын юмсаас сэтгэлээ чөлөөлбөл хорвоогоос аяндаа гэтэлнэ. Энэ бол дотоод хандлага болохоор хаашаа ч зугтаж зайлах хэрэггүй.

Ухамсраас бусад бүх юм зуурдын гэдгийг санаж яв. Өвчин, таашаал, амжилт, уналт, алдар нэр, зүхэл доромжлол бүхэн түр зуурынх. Гагцхүү тэр бүгдийг гэрчлэгч ухамсар өнө мөнх. Аль болох түүндээ анхаарч, түүндээ үндэслэ. Хорвоогийн юмст бүү хүлэгд. Энэ нь орон гэр, амраг саднаа орхи гэсэн үг биш. Зүгээр л чамтай байгаа бүхэн түр зуурын гэдгийг санаж яв. Эхлэлтэй бол төгсгөлтэй. Тэр зүйлийг эхлэхээс өмнө жаргалтай байсан болохоор төгссөн хойно ч жаргалтай байхаа мэд. Үүнийг шалгуур болговол аль нь зуурдынх, аль нь үүрдийнх гэдгийг цэгнэж чадна. Үүрдийн бол үнэн, зуурдын бол хуурмаг.

Сар тэнгэрт байвч тусгал нь нуурын мандалд байхтай адил. Сарны тусгал сар биш ч бодит үзэгдэл. Түүнчлэн зүүд ч гэсэн зүүд утгаараа бодит үзэгдэл. Зүүд, сэрүүн хорвоогийн хооронд нэг л ялгаа бий. Зүүд хэдэн хором үргэлжилдэг бол сэрүүн хорвоо харьцангуй удаан үргэлжилдэг. Харин Дорно дахинд үнэмлэхүй сэрүүн төлвийг танин мэдсэн юм. Түүнтэй харьцуулахад хорвоогийн сэрүүн амьдрал ч түр зуурын зүүд мэт. Үүрдийн үнэн, зуурдын хуурмаг ахуй аль аль нь бодит. Гэхдээ зуурдын хорвоод уягдахаараа чи зовлон нажид эдэлдэг. Харин үүрд оршихуйн үүдийг нээвэл, дотоод чанаддаа нэвтэрвэл үнэн гэгээн амар амгаланг ч нээнэ.

– Ошо “Ай даа, энэ шүү дээ”

П.Бадрал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 7 цаг 8 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 7 цаг 10 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 7 цаг 12 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 7 цаг 13 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 7 цаг 14 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 7 цаг 16 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 7 цаг 17 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 7 цаг 20 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 7 цаг 27 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 7 цаг 37 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 7 цаг 39 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 8 цаг 20 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 8 цаг 22 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 9 цаг 36 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 9 цаг 38 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 9 цаг 39 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 9 цаг 40 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 9 цаг 47 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 9 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 9 цаг 49 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top