x

Х.Алтай: Олон улсын мэдээллийн агентлагуудад “Эрдэнэс Тавантолгой” бондын мэдээллийг хүргүүлэн ажиллаж байна

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.

-Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн үед маш  их идэвхжиж эхэллээ. Үүнд чухам юу нөлөөлөв өө?

-Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ энэ сард анх удаа дөрвөн их наяд төгрөгийг давж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн бол зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэгч Топ 20 индекс энэ оны дөрөвдүгээр сард мөн түүхэн дээд хэмжээндээ буюу 37000 нэгж давсан. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна.

Монголын хөрөнгийн бирж нь сүүлийн жилүүдэд олон улсад түгээмэл арилжигддаг шинэ бүтээгдэхүүнүүд болох давхар бүртгэлтэй үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэргийг нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлийг сурталчлан олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах, зах зээлийн дүрэм журам, зохицуулалтыг сайжруулах, онлайн арилжааг идэвхжүүлэх дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлд анхааран ажилласан. Мөн сүүлийн жилүүдэд  зах зээл дээр компаниуд шинээр үнэт цаас гаргах нь ихэсч байгаа нь хөрөнгө оруулагчдын идэвхийг нэмэгдүүлж байна.

Түүнчлэн бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаа сайжирч, ногдол ашиг тараалт идэвхжсэнээр хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдлүүлж байна. Тухайлбал, АПУ ХК-ийн ногдол ашиг тараалт болон цэвэр ашгийн хэмжээ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор хувьцааны ханш 600 төгрөгөөс 1300 төгрөг хүртэл өсч, зах зээлийн үнэлгээ 700 орчим тэрбум төгрөгөөр, Ард санхүүгийн нэгдлийн хамаарал бүхий компаниудын хувьцааны ханш оны эхнээс огцом өссөн тул зах зээлийн үнэлгээ 200 орчим тэрбумаар нэмэгдсэн.

Мөн он гарснаас хойш хөрөнгийн зах зээлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр үзүүлэх маш чухал үйл явдал болсон нь УИХ-аас Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн баталсан явдал. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор арилжааны банкууд олон нийтийн болох эрх зүйн орчин бүрдсэн. Монголын санхүүгийн зах зээлд сүүлийн 30 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, олон нийтэд танигдсан, зээлжих зэрэглэлээ олон улсын агентлагаар хийлгэдэг, аудитаа томоохон компаниудаар хийлгэдэг, нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлд орж ирэхээр болсон нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байна.

Эдгээр хүчин зүйлүүдийн дүнд энэ оны үнэт цаасны арилжаа 2020 оны бүтэн жилийн арилжааны дүнгээс 10 гаруй дахин өссөн. Үүнийг дагаад Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааны орлого огцом өсч, зардлыг дээд зэргээр хэмнэсний үр дүнд энэ оны эхний хагас жилд хөрөнгийн зах зээлийн 30 жилийн түүхэнд Монголын хөрөнгийн бирж хамгийн өндөр буюу 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад байна.

-Санхүүгийн зах зээлд арилжааны банкууд маш олон жилийн турш давамгайлсаар ирсэн. Харин өнөөдөр хөрөнгийн зах зээл нөлөө бүхий сектор болох шинж төлөв бүрдээд байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид банкны зээлээс өөр бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт татаж болох нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Цаашид хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгахад бодлогын болон дэмжлэгийн ямар алхам шаардлагатай вэ?

- Цаашид дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хүргэж, гадаадын хөрөнгө оруулалтын гол суваг, бүс нутгийн санхүүгийн төв болгон хөгжүүлэхийн тулд бодлогын хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үндсэн хөдөлгөх хүч, хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сангууд, даатгалын сангууд болон бусад мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Эдгээр сангуудын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээхийн тулд тэтгэврийн тогтолцооны реформыг хийх нь зүйтэй. Ингэснээр хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулагч бий болж, зах зээлийн хөгжлийг дэмжихээс гадна иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн захаар дамжуулан өсгөх, хуримтлалын мөнгийг санхүүжилт хэрэгтэй бизнес, аж ахуйн нэгжүүдэд зуучлан, эдийн засгаа тэтгэх зэрэг боломж бий болох юм.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу улсын стратегийн ач холбогдол бүхий бусад томоохон орд газруудын хувьцааг шууд болон давхар бүртгэлийн замаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, эдийн засгийн эргэлтэд оруулж үр ашгийг нь дээшлүүлэх асуудал чухал байна.

Түүнчлэн олон улсын жишигт төрийн өмчит ихэнх томоохон компаниуд нь нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, дэлхийд хийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч ОХУ-ын Газпром компанийн 50 хувийг төр, 50 хувийг олон нийт эзэмшдэг, үнэт цаас нь Москва, Лондон, Франкфурт, Сингапурын хөрөнгийн биржүүдэд арилжигддаг. Өмнөд хөршийн бараг бүх томоохон компаниуд мөн төр, хувийн өмчийн хосолмол бүтэцтэй байна. Жишээ нь, Чалко компанийн 36 хувийг төр, үлдэх 64 хувийг олон нийт эзэмшиж, хувьцаа нь Хонг Конг, Нью Йорк, Шанхайн хөрөнгийн биржүүдэд арилжигдаж байна. Энэ жишгийн дагуу төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан нээлттэй арилжаалах замаар олон нийтийн болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Ингэснээр тухайн компанийн засаглал, ил тод байдал сайжирч, үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэхийн хажуугаар баялгийг олон нийтэд шударга, тэгш хуваарилах боломжийг бий болгодог. Бидэнд өмнө нь төрийн өмчийг биржээр дамжуулан арилжиж байсан туршлага бий. Анх 1991-1995 онд улсын 475 үйлдвэрийн газрыг биржээр дамжуулан арилжиж байсан бол хамгийн сүүлд гэхэд 2016 онд Монгол шуудан ХК-ийн 34 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжсанаар тус компанийн үйл ажиллагааны үр ашиг сайжирч, цэвэр ашиг хэд дахин, өөрийн хөрөнгө 60 гаруй хувиар нэмэгдсэн байдаг. Хөрөнгийн зах зээлд бусад улс орнуудын жишгийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогын дэмжлэг хэрэгтэй.

Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг эрчимжүүлэхийн тулд хувьцаагаа олон нийтэд санал болгосон компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх хөшүүрэг болох юм. IPO хийсэн компаниудын жишгийг харахад нээлттэй ХК болсноор үйл ажиллагаа нь илүү ил тод болж, үйл ажиллагааны үр ашиг нь сайжирснаар цэвэр ашиг нь нэмэгдэж, Улсын төсөвт төлөх татвар 2-100 дахин нэмэгдсэн.

-Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг  “Эрдэнэс Тавантолгой” ХК ам.долларын бондыг Монголын хөрөнгийн бирж дээр гаргаад байна. Энэ бол дотооддоо гаргаж байгаа ам.долларын бонд. Үүнд хэр их бэлтгэл, хууль журмын өөрчлөлт, зохицуулалт шаардагдсан бол?

-“Эрдэнэс Тавантолгой” бонд нь төгрөг болон гадаад валютаар илэрхийлэгдсэн хоёр төрлийн бонд гаргаж байгаа, хамгийн өндөр дүнтэй компанийн бонд болж байгаагаараа онцлог. Гадаад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрлөөр хийдэг бөгөөд гадаад валютын бондын арилжаа, төлбөр тооцоог зах зээлийн дэд бүтцийн болон одоогийн хууль эрх зүйн орчны хүрээнд саадгүй хийхэд зах зээлийн мэргэжлийн байгууллагууд харьцангуй богино хугацаанд нягт хамтран ажилласны дүнд арилжаа, төлбөр тооцоо амжилттай явагдаж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” бондын хоёрдугаар ээлжийн арилжаа энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өнгөрсөн хавар явагдсан эхний ээлжийн арилжаанаас ямар зүйл ажиглагдсан бэ. Энэ удаад өөрчилж, засаж залруулж байгаа зүйл юу байна вэ?

-Эхний транчийн хувьд төгрөгийн бондыг дотоодын аж ахуйн нэгжүүд түлхүү худалдаж авсан бол иргэд ам.долларын бондыг илүү сонирхож хөрөнгө оруулсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монголын хөрөнгийн бирж олон улсын мэдээллийн агентлагуудад шинээр гарч байгаа үнэт цаасны мэдээлэл, тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” бондын мэдээллийг хүргүүлэн ажиллаж байна.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс мэдээллийн сувгуудыг ашиглахаас гадна үйл явцыг хөнгөвчлөх талд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Дотоодын хөрөнгийн зах зээл 2020 онд Т+2 төлбөр тооцооны системд шилжсэн. Энэ нь гадны хөрөнгө оруулагчид улс хоорондын мөнгөн гуйвуулгын байдлаас шалтгаалан ханшийн эрсдэлд орох, арилжаанд оролцож чадахгүй байх зэрэг асуудлуудыг шийдэж чадсан. Зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах ажил нэлээн чухал байгаа тул бидний зүгээс 2021 оны зургаадугаар сард дэлхийн топ таван биржийн нэг Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран БНХАУ-ын хөрөнгө оруулалтын сангуудад зориулсан “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Цаашид хамтын ажиллагаатай бусад биржүүдтэй хамтран энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Ер нь Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийг олон улсын санхүүгийн төвүүдэд сурталчлах ажлыг төр засаг, хувийн хэвшил хамтран эрчимтэй хийх шаардлагатай байна.

-Монголын хөрөнгийн зах зээлийн ойрын ирээдүйг Та хэрхэн харж байна вэ?

-Ойрын хугацаанд компанийн бондын зах зээл идэвхжихээр байгаагийн зэрэгцээ шинээр IPO хийх компаниудын тоо тогтмол нэмэгдэж байна. Цаашдаа банкны реформ, стратегийн орд газруудын давхар бүртгэл, төрийн өмчийн хувьчлал зэрэг хөрөнгийн зах зээлийн хөгжилд хүчтэй нөлөөлөхүйц ажлууд эрчимтэй өрнөхөөр байгаа нь манай хөрөнгийн зах зээлийн төдийгүй Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд хүргэх боломжтой гэж харж байна.

З.Боргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 11 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 17 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 23 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 10 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top