x

Судлаачдын баг анхдагч уян рентген детекторийг бий болголоо

Маммограф болон туяа эмчилгээний тунгийн хэмжилтэд одоогоор ашиглагдаж буй детекторууд нь ихэвчлэн хатуу учраас дэлгэц дээр алдаа заах юмуу ойр орчмын эрүүл эд эсүүдрүү тунг хүргэдэг. Үүнээс болоод эд эс нэмж гэмтэх, хоёрдугаар шатны хавдар ургах гэх мэт асуудал гардаг. Шүд, эрүү нүүрний салбарт ашиглагддаг зөөлөн рентгений хальсанд ийм асуудал байхгүй ч тэдгээр нь зургийг тэр дор нь гаргадаггүй сул талтай. Мөн, газарзүйн томоохон бүсүүдэд хүн болон машиныг хянадаг, хилийн хамгаалалтад чухал ач холбогдолтой өндөр хурдны хяналт нь одоогийн технологийг ашигладаг. Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн Суррея Их Сургуулийн Дэвшилтэт Технологийн Хүрээлэн (ДТХ)-ийн судлаачдын судалгаанд оксидын нано бөөмсийг цул органик бүтцэт шигтгэн хийсэн рентген детекторынхоо талаар дэлгэрэнгүй тайлагнасан ба тэдний бүтээл томоохон талбай бүхий детекторуудыг хямд төсөр зардлаар бүтээх боломжийг бий болгожээ.ДТХ-ийн судлаачдын бүтээсэн детекторууд нь одоогийн технологиудтай өрсөлдөхүйц өндөр түвшний мэдрэх чадвартай төдийгүй рентген туяаны спектрийн мужид бага хүчдэлээр ажилладаг.

Энэхүү шинэ технологиор өнөөгийн тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадах тоног төхөөрөмжийг бүтээх боломжтой хэмээн судлаачдын баг үзэж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн рентген детекторуудын хийж чадахгүй байгааг хийх боломжтой юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хөхний рентген шинжилгээнд рентген детекторын массивыг өөр өөр өвчтөнүүдийн онцлогт тохируулан хэрэглэх боломжтой болж байгаа юм. Уг технологийг цааш хөгжүүлж, зах зээлд танилцуулж, ялангуяа эрүүл мэнд, хүнсний хяналт, эмзүйн салбарт нэвтрүүлэх зорилготой шинэ компани байгуулагдах эхлэл ч тавигджээ.

Судалгааны ажлын ахлах, Суррея Их сургуулийн эрдэмтэн Доктор Hashini Thirimanne хэлэхдээ: "Бидний энэхүү шинэ технологи нь X-ray детектор дээр тулгуурласан олон салбарт ашиглагдах боломжтой бөгөөд энэхүү шинэчлэл нь амьдралыг аврахад тусалж, бидний идэж болох хоол хүнсийг илүү аюулгүй байлгахад тусална гэдэгт итгэж байна хэмээжээ.

Суррея Их сургуулийн судлаач, хамтран зохиогч Доктор Ималка Жаяавардена хэлэхдээ: "Бид энэхүү технологийг цаашид зах зээлд гаргахад маш их баяртай байх болно. Мөн Суррея Их сургуульд олон жилийн турш дэмжлэг үзүүлж байгаад талархан, цаашид энэхүү хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа" илэрхийллээ.

Суррея Их сургуулийн ДТХ-ийн захирал, холбогдох зохиогч Профессор Рави Силва хэлэхдээ: "Бидний энэхүү төслийг амжилттай ахиулж, дэлхийн аюулгүй байдлыг хангаж чадах технологийг боловсруулсан ДТХ-ийн залуу судлаачдаар үнэхээр бахархаж байна. Бид энэ технологийг цаашид зах зээлд нэвтрүүлэхэд бидэнд туслахыг тэсэн ядан хүлээж байна. Бидний голсудалгааны ажлыг санхүүжүүлсэн Leverhulme Trust-д талархал илэрхийлье "хэмээжээ.

Монголын Шинжлэх Ухааны Академи 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 7 цаг 8 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 7 цаг 10 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 7 цаг 11 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 7 цаг 12 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 7 цаг 14 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 7 цаг 16 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 7 цаг 17 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 7 цаг 20 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 7 цаг 27 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 7 цаг 37 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 7 цаг 39 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 8 цаг 20 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 8 цаг 22 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 9 цаг 36 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 9 цаг 38 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 9 цаг 39 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 9 цаг 40 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 9 цаг 47 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 9 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 9 цаг 49 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top