x

Эрдэнэс Тавантолгой "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа батламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм.

Батламжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл гарын үсэг зурлаа.

Эхний ээлжинд нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608 сая 500 мянган мод тарьж ургуулахаа батламжиллаа.

Үүнд:

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК 180,000,000
  2. “Эрдэнэс Оюутолгой” ХХК , “Оюу толгой” ХХК 100,000,000
  3. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 100,000,000
  4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100,000,00
  5. “Энержи Ресурс” 40,000,000
  6. “Өсөх Зоос” ХХК 30,000,000
  7. “Саусгоби Сэндс” ХХК 15,000,000
  8. “Степ Голд” ХХК 10,000,000
  9. “Тавантолгой” ХК 6,000,000
  10. “Бадрах Энержи” ХХК 5,000,000
  11. “Эрдэнэс Монгол” ХХК 5,000,000
  12. “Бороо Гоулд” ХХК 3,000,000
  13. “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3,000,000
  14. “Бүрдэл Майнинг” ХХК 2,500,000
  15. “Алтайн Хүдэр” ХХК 2,500,000
  16. “Монголросцветмет” ТӨҮГ 2,000,000
  17. “Монполимет групп” 1,000,000
  18. “Багануур” ХК 1,000,000
  19. “МоЭнКо” ХХК 1,000,000
  20. “Платинум Ланд” ХХК 1,000,000
  21. “Шивээ овоо” ХК 500,000

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцов.

Мод тарьж ургуулахаа баталгаажуулсан баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэлээ.

Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид үүнд оролцох нь байгаль орчны доройтлоос үүсэх эрсдэлийг бууруулах, бизнесээ тэлэх, ногоон технологи, инноваци нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилт татах, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Тэрээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төр, засаг бүх талаар дэмжинэ. Хамтдаа нэг зорилго, нэгдмэл хүчээр энэ зорилтыг бодит ажил хэрэг болгож чадна гэдэгт итгэж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 13 цаг 35 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 13 цаг 37 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 13 цаг 40 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 13 цаг 42 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 13 цаг 43 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 15 цаг 13 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 15 цаг 14 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 15 цаг 15 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 15 цаг 19 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 15 цаг 35 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 16 цаг 1 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 16 цаг 3 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 16 цаг 18 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 17 цаг 3 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 20 цаг 36 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 20 цаг 38 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 20 цаг 41 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 20 цаг 43 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 21 цаг 18 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 21 цаг 31 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top