x

Ж.Батсуурь: Зарлага нь орлогоосоо давсан учраас усны үнийг нэмсэн

Усны мөнгийг улсаас төлөх зохицуулалт 2021 оны эцсээр дуусгавар болсон билээ. Ийн иргэд өөрсдөө усны өртөгөө төлөхтэй зэрэгцэн усны үнэ 29-91 мөнгөөр нэмэгджээ.

Тодруулбал, орон сууцны нэг литр цэвэр усны үнэ 36 мөнгөөр нэмэгдэж, 1 төгрөг 7 мөнгө болсон бол ААН-ын цэвэр усны мөнгө 69 мөнгөөр нэмэгдэж, 2 төгрөг 7 мөнгө болжээ.

Харин худгийн ус 91 мөнгөөр нэмэгдсэн байна.

Усны үнэ нэмэгдсэн шалтгааныг улсаас хоёр жил төлөх хугацаанд үнэ нэмэхийг хориглосон учраас орлогоо давсан зарлагатайгаар ажилласан хэмээн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь тайлбарлав.

Тэрээр “2021 оны нэгдүгээр сарын 1-нээс цэвэр, бохир усны төлбөр зарим аймаг болон Улаанбаатар хотод нэмэгдсэн. Бид 2020,2021 онд усны үнэ тарифад ямар нэгэн зохицуулалт хийж, нэмэгдүүлээгүй байсан.

Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй ус түгээх байр байна. Усыг түгээхийн өмнө усан санд ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг. Үүний дараа машинаар тээвэрлэж, ус түгээх байранд аваачиж борлуулдаг. Энэ өртөг, зардал байнга нэмэгдэж байгаа.

Ус түгээх нийтийн аж ахуй байгууллагууд  ямар нэгэн татаас, нөхөн олговор авдаггүй. Тийм учраас аж ахуйн тооцоон дээр үндэслэж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэгэхээр бусад хэрэглэгдэж байгаа бензин, шатахууны үнэ, засварын сэлбэг хэрэгсэл, ус дамжуулах шугам, сүлжээ бол тэдгээрийг өргөтгөх, шинэчлэх, мөн засаж сэлбэх гэх мэт асуудал байнга үүсдэг. Орлого нь зарлагаа нөхөж дийлэхгүй нөхцөлд ажилласан. Бид алдагдалтай ажиллаж байгаа.

Улсаас усны мөнгө төлж байгаа үед усны үнэд өөрчлөлт оруулахыг хориглосон байсан учраас тарифаа нэмж чадахгүй байсаар зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн. Бүтэн хоёр жилийн хугацаанд тарифаа өөрчилж чадаагүй. Тиймээс нэгдүгээр сарын 1-нээс эхлээд нэмэгдсэн тарифаар тооцсон” гэлээ.

Нэмэгдсэн усны тариф

Орон сууц:

Цэвэр ус – 1 төгрөг 7 мөнгө

Бохир ус – 87 мөнгө

ААН:

Цэвэр ус – 2 төгрөг 7 мөнгө

Бохир ус – 1 төгрөг 80 мөнгө

Худагийн ус:

1 төгрөг 82 мөнгө

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 15 цаг 46 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 17 цаг 29 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 17 цаг 39 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 17 цаг 52 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 18 цаг 2 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 18 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 18 цаг 13 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 18 цаг 16 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top