x

Ж.Гантулга: Цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг гадаа оочерлуулж болохгүй гэсэн чиглэл өгсөн

Улсын хэмжээнд Хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэж эхэлнэ. 

Мөн 3-5 настнууд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсон билээ. Тус насны хүүхдүүд цэцэрлэгт явахын тулд шээсний болон цагаан хорхойн шинжилгээ өгсөн байх ёстой байдаг.

Гэвч эцэг эх, асран хамгаалагч нарт шинжилгээ өгөх явц хүндрэл учруулж, хүүхдүүдийг гадаа дугаарлан зогсоход хүргээд байна. Энэ нь эргээд бага насны хүүхдүүдийг ханиад хүрэх, хоолой өвдөх зэрэг олон эрсдэлийг оруулж байна. 

Энэ асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодруулга авчээ. 

Тэрээр "Цэцэрлэгийн танхимын сургалт эхлэхтэй холбоотой цахим системд бүртгэлтэй гурван настнууд, 2021 оны арванхоёрдугаар сараас хойш цэцэрлэгтээ яваагүй 4-5 настнууд гээд нийт 41,000 орчим хүүхэд шинжилгээ хамрагдана. Шинжилгээг цэцэрлэгүүд дүүргийнхээ Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулдаг. Энэ долоо хоногийн лхагва гаригаас эхлэн Эрүүл мэндийн төвүүдийн баг хуваарийн дагуу цэцэрлэгүүд дээр шинжилгээ авч байгаа. Тухайн дүүрэг, хорооны оршин суугчийн тооноос хамаарч ачаалал харилцах адилгүй байгаа. Зарим цэцэрлэг дээр бөөгнөрөл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг гадаа оочерлуулж болохгүй, аль болох ачаалал үүсгэхгүй зохион байгуулах чиглэл өгсөн" гэлээ.

Шээсний болон цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэгүүд дүүргийнхээ эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 16 цаг 40 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 18 цаг 24 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 18 цаг 33 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 18 цаг 47 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 18 цаг 57 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 19 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 19 цаг 7 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 19 цаг 10 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top