x

С.Амарсайхан: 150 мянган хүн ам төвлөрөн суурьших Хөшигийн хөндийн хотын бүтээн байгуулалтын ажил Дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, банк санхүү, Их дээд сургуулийн цогцолбор, аялал жуулчлал, тээвэр ложистикийн төв бүхий шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг өчигдөр хуралджээ.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхтэй холбоотойгоор зам, дэд бүтэц, дулаан эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр бохир усны хангамж, үерийн ус зайлуулах далан суваг, хог хаягдлын менежментийн асуудлыг цогцоор нь шат дараатай шийдвэрлэх талаарх ажлын төлөвлөгөөгөө Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулсан байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Хөшигийн хөндийн 150 мянган хүн ам төвлөрөн суурьших хотын бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байгаатай холбогдуулан та бид төлөвлөгөөгөө улам нарийвчлан гаргаж, гүйцэтгэлийг хангуулан ажиллах шаардлагатай. Мөн хот байгуулалт, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан олон улсын туршлагатай, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж ажиллах нь чухал.

Цаашдаа өсөн нэмэгдэх ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тооцон авто зам, төмөр зам, нийтийн тээврийн LRT зэрэг шийдлүүдийн төлөвлөлтийг зураг төсөлтэйгээ уялдуулж, хот төлөвлөлтийг хийхэд анхаарах нь зүйтэй" гэв.

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн томоохон цогцолборын барилга байгууламжийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, дэлхийн жишигт нийцсэн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, танилцуулахыг даалгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 16 цаг 42 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 18 цаг 25 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 18 цаг 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 18 цаг 48 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 18 цаг 58 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 19 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 19 цаг 8 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 19 цаг 12 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top