x

Г.Очбаяр: Нийслэл хүрээнээс өнөөг хүртэл хадгалсан 24 дурсгал бий

НЗДТГ, Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн танхимд өнөөдөр нээж, “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг олны хүртээл болгож байна.

“Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнгийн талаар Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцлаа.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог болоод сонирхолтой баримтуудын талаар танилцуулна уу?

-Одоогоос 110 жилийн өмнө буюу 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаан зарлиг буулгаж, Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэл хот хэмээн зарлан тунхагласан байдаг. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал хуульчлагдсан баталгаажсаны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан  НЗДТГ,  Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Энэхүү үзэсгэлэн хэд хэдэн хэсгээс бүрдэж  байгаа. Нэгдүгээрт, Автай сайн ханы үеэс 1911 он хүртэлх буюу Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээх хүртэлх үеийн түүхийг харуулсан. Энэ хэсэгт Өндөр гэгээн Занабазарын намтар түүх болоод хүрээний нүүдэл, Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй холбоотой баримтууд багтаж байгаа. Хоёрдугаар хэсэгт 1911-1921 он хүртэлх үе буюу Тусгаар тогтнолоо сэргээснээс Ардын хувьсгал ялах хүртэлх үеийн түүх багтсан. Тухайлбал, 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, Монгол Улсын нийслэлээр тогтоосон зарлиг, тухайн үеийн эд өлөг, угсаатны зүйн холбогдолтой баримтууд тавигдсан. 1921-1924 онд холбогдох баримтууд дараагийн хэсэгт бий. Эндээс 1924 онд Хотын захиргааг байгуулсан, Ардын хувьсгалын үед хувьсгалчид тангараг өргөсөн зэрэг онцлог үйл явдлын архивын баримтуудыг үзэж болно. 1924 оны арваннэгдүгээр 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг Улаанбаатар хот гэж нэрлэсэн баримт ч бий.

Түүнчлэн Нийслэл хүрээ гэх хуучин хотоос Улаанбаатар хотод түүх соёлын ямар ямар дурсгалууд хадгалагдан үлдсэнийг энэхүү үзэсгэлэнгээс харж болно. Тухайлбал, долоон сүм хийд, 14 барилга, гурван хөшөө, нийт 24 үл хөдлөх дурсгалт хөрөнгө өвлөгдөн үлдсэн байдаг.

-Онцлох үзмэрээс нэрлэвэл сонин байх болов уу?

-Онцлох үзмэрт Нийслэл хүрээний газрын зургийг нэрлэмээр байна. Энэ газрын зургийг 1913 онд Бүгд ерөнхийлөн захирах яамнаас хийлгэж, дөрвөн яаманд тарааж өгсөн байдаг. Тэрхүү газрын зургийг бүтээлгэсний учир нь тухайн үед Нийслэл хүрээнд гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаад эзэнтэй пүүс, худалдаачид олон байсан. Тэдгээрт 1910-аад оноос газар олгосон байсныг баталгаажуулж цэгцлэх гэж бүтээсэн гэдэг. Энэхүү зургаас харахад одоогийн Занабазарын музейгээс Урт цагаан, Бөмбөгөр хүртэлх гудамжийг Хүрээний их зээл буюу худалдааны гудамж гэж нэрлэж байсан. Энэ гудамжинд байгаа пүүс, худалдааны газруудын зураглалыг гаргаж тэмдэглэн үлдээсэн. Тухайлбал, Занабазарын музейн барилга 1913-1914 онд баригдсан бөгөөд Орос толгойн пүүс гэдэг нэртэй байсан байна. Энэ мэтчилэн газруудын нэршил, хэмжээг нарийвчлан зургийг гаргасан.

Хүрээний зурагт Зүүн, Баруун хүрээг онцлон тэмдэглэсэн. Энэ бол тухайн үеийн хотын төв гэсэн үг. Баруун хүрээ нь Гандантэгчинлэн хийд юм. Хятадын Баруун дамнуурчин буюу хятадын есөн гудамжийг дүрслэн гаргасан байна. Энэ гудамж нь Гэсэр сүмээс Тэнгис кино театр хүртэлх зайг эзэлсэн өргөн гудамж байсан нь зургаас харагдана. Монголчууд, хятадууд, гадаадын гол худалдааны пүүсүүдийг нарийн тэмдэглэн гаргасан түүхэн баримт юм.

-Үзэсгэлэнд дэлгэсэн газрын зураг эх хувь нь уу?

-Энэ бол хуулбар нь, Үндэсний номын санд байдаг, олон түмэнд үзүүлж таниулах зорилго бүхий хуулбар. Эх хувь нь монгол бичгээр бичигдсэн байдаг. Энд дэлгэсэн хувьд газрын нэрийг хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс  кирилл үсгээр хөрвүүлж тэмдэглэсэн онцлогтой.

-Нийслэл хүрээнээс үлдсэн барилга байшингаас хэд  нь хадгалагдаж байгаа бол?

-Нийслэл хүрээнээс нийт 24 үл хөдлөх дурсгал хадгалагдаж үлдсэн гэдгийг дээр дурдсан. Тэдгээрийн долоо нь сүм хийд. Тодруулбал, Богд хааны ордон музей, Гэсэр сүм, Маймаа хотын Дарь эхийн сүм, Чойжинламын сүм музей, Зүүн хүрээ 30 аймгийн дуганаас үлдсэн гурван дуган, Дамбадаржаа хийд хадгалагдан үлдсэн. Дамбадаржаалин хийд бол Улаанбаатар хотын хамгийн эртний архитектор дурсгал. Үүнээс гадна байшин барилгуудаас Занабазарын музейн барилга, Сөүлийн гудамжинд байдаг Чин ван Ханддоржийн барилга, Гоожингийн өндөр буюу Ерөнхий сайд Намнансүрэнгийн барилга, Улаанбаатар музей байрлаж буй Цогт Бадамжавын барилга, Бөхийн өргөөний хойд талын Холбооны анхны барилга, Зүүн хүрээний Консулын дэнжийн нууц бүлгэмийн байшин /Жуковын музейн чанх урд байдаг/ гэх мэт байшин барилгууд бий.

Мөн гурван арслангийн хөшөө байгаа. Арслантай гүүрэн дээрх хоёр арслан, МУИС-ийн нэгдүгээр байрны гадаах, Байгалийн түүхийн музейн өмнө байсан одоо Богд хааны ордон музейд аваачсан хоёр арслангийн хөшөөнүүд өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн.

-Үзэсгэлэн хэзээ хүртэл гарах вэ. Иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юу?

-Тийм ээ, музейг үнэ төлбөргүйгээр олон нийтэд дэлгэж байгаа. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад хоёрдугаар сарын 23-ныг дуустал ирж үзэх боломжтой. Өнөөдрөөс эхлэн 08:30-17:00 цагт үйлчлүүлээрэй гэж урьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 16 цаг 39 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 18 цаг 22 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 18 цаг 32 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 18 цаг 45 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 18 цаг 55 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 18 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 19 цаг 5 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 19 цаг 9 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top