x

Энх амгалан байх, хүн, мал өсөж үржихийг ерөөж, тууль хайлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан юм.

Билгийн тооллын XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан баатарлаг тууль хайлах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд боллоо. Монгол Улсын Ардын багш, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тууль хайлах зан үйл болон “Наран хөвгүүн хаан” туулийн талаар товч танилцуулав.

Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж нар “Алтайн магтаал”, “Наран хөвгүүн хаан” тууль хайллаа.

Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангайг хайлж магтдаг учиртай. “Наран хөвгүүн хаан” туулийг зуд турхан, ган гачиг, дайн дажингүй, өнө тарган, энх амгалан байх, хүн, мал өсөж үржих, айл өрхөд үрийн заяа хайрлахыг ерөөж хайлдаг юм.

Тууль хайлах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.

Ерөнхийлөгчин Хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо? 9 мин Төрийн тогтворшил 12 мин Трамп, Маск хоёрын зөрчил АНУ-ын улс төрийг эргүүлэх үү? 24 мин Лос-Анжелест хууль бус цагаачдыг баривчилсан ажиллагааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, Үндэсний гвардийг дайчилжээ 27 мин Энэтхэгт дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүр ашиглалтад орлоо 33 мин Ховд аймагт улаан бурхан өвчний тохиолдол нэмэгдэж, найман хүүхэд эмчлүүлж байна 35 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 36 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх өнөөдрийн засварын хуваарь 37 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 38 мин Нийслэлийн 3x3 барилдааны эхний тойрогт Б.Батмөнх тэргүүтэй бөхчүүд манлайлав 39 мин Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 2025-06-06 Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 2025-06-06 Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 2025-06-06 Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 2025-06-06 НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 2025-06-06 Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 2025-06-06 ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 2025-06-06 Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 2025-06-06 Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 2025-06-06 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 2025-06-06
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай...
Top