БНСУ 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн гадаад улсаас БНСУ-д ирэх зорчигчдын тусгаарлалтын хугацаа 10 хоног байсныг 7 хоног болгон өөрчилжээ.
Мөн БНСУ-ыг зорьж буй иргэд тухайн нислэгээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж эхэлсэн байна.
Харин Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурав хоног (очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах шаардлагатай болсон. Гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч, 4 хоног гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно.
Ингээд тусгаарлалтын хугацаа нийт 7 хоног байхыг Токио дахь ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээллээ.