Улаанбаатар хотод өнөөдөр суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина уу.
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халдваргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.