x

Б.Дэлгэрхангай: Баяр, амралтын өдрүүдэд хулгайлах, дээрэмдэх төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайтай ярилцлаа.

-Баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга  хэмжээ зохион байгуулан ажилласан бэ?

-Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон нийслэл, орон нутгийн 18 сүм, хийдэд сар шинийн баярт зориулсан ерөөл хурах, айлтгал заслын ном хурах үеийн хэв журмын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж ажилласан. 

Мөн иргэдээс шинийн нэгний нар харах, уул, овоонд гарч ёслол үйлдэх үеийн нийт 84 байршилд хэв журам сахиулж, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн 247 хяналтын цэгт 808 алба хаагч, сонсогч, 68 тээврийн хэрэгсэлтэй 2 ээлжээр, орон нутагт 231 цэгт 452 алба хаагч, 69 тээврийн хэрэгсэлтэйгээр тус тус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан.

-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн хэчнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бэ?

Энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 6-ныг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс нийт 11017 дуудлага, мэдээлэл  хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 547, зөрчлийн шинжтэй 9211, зам тээврийн ослын шинжтэй 1259 дуудлага мэдээлэл байна.

Хүлээн авсан дуудлага, мэдээллийг өмнөх 7 хоног буюу энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 30-ныг хүртэлх хугацааны дуудлага, мэдээлэлтэй харьцуулахад зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл 2,9 хувиар өссөн хэдий ч гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл 14,4 хувиар, зам тээврийн осол 35,4 хувиар, нийт гомдол мэдээлэл  4,5 хувиар тус тус буурсан.

-Баярын өдрүүдэд ямар төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?

-Баяр, амралтын өдрүүдэд хулгайлах, дээрэмдэх төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Өнгөрсөн онд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн өдрүүдэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон учир гэмт хэрэг, зөрчил харьцангуй бага бүртгэгдсэн. 

Энэ жилийн хувьд хулгайлах гэмт хэрэг 160 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 33,9 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 16,7 хувиар, залилах гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 66,7 хувиар тус тус  буурсан байна.

-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын улмаас олон хүн амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хүний амь нас хохирсон хэрэгт өвчний улмаас, амиа хорлосон, золгүй байдлаар гэх мэт олон шалтгааны улмаас нас барсан тохиолдол бүрд цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, холбогдох шалгалтын ажиллагааг хийдэг. Баяр, амралтын өдрүүдэд олон хүний амь нас хохирсон нь бүгд гэмт хэргийн улмаас биш юм. 

Баяр амралтын өдрүүдэд гэмт хэргийн улмаас олон хүн амь насаа алдсан байна гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм.

Харин сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн замын ачаалал тасрахгүй, нэмэгдэж байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөнөөс дээш хурд хэтрүүлэхгүй байх зэргээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

-Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 16 цаг 40 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 18 цаг 24 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 18 цаг 33 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 18 цаг 47 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 18 цаг 57 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 19 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 19 цаг 7 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 19 цаг 11 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top