x

Л.Энхрийлэнд Парисын Их дуулгын хүрэл медаль олгохоор боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам ангиллын тэмцээн боллоо. Бага дэлхийн аварга гэгддэг Парисын Их дуулга тэмцээнд 52 орны 285 жүдоч өрсөлдсөн юм.

Монгол Улсын шигшээ багаас Ё.Басхүү, О.Цэцэнцэнгэл нар алтан медаль, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медалийг авсан билээ. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жингийн хагас шигшээд Японы Тамаоки Момо болон Францын Присцилла Гнэто нар барилдсан бөгөөд барилдааны явцад Гнэтогийн гар утас дэвжээнд унаснаар (барилдааны бичлэгээс 2:22 секундыг хараарай) түүнийг хансокү макэ торгуулиар дэвжээнээс хөөсөн. Дүрмийн дагуу хансокү макэ торгуулиар хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй байдаг. Гэтэл Присцилла Гнэто Л.Энхрийлэнтэй татамид зодоглон улмаар нэмэлт цагт эргэлзээтэй үнэлгээгээр манай тамирчныг ялж хүрэл медаль зүүсэн юм. 

Олон улсын жүдо бөхийн холбоо энэ алдаагаа залруулж Л.Энхрийлэнд хүрэл медалийг дараагийн олон улсын тэмцээний үеэр гардуулахаар өнөөдөр шийдвэрлэлээ.  

Л.Энхрийлэн Парисын Их дуулга тэмцээний эхний тойрогтоо Мадагаскарын Кристиан Виталтай учраа таарсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй тул ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт Германы Сейжа Баллхаусыг 3:26 минутад өчих мэхээр цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт Францын Сара-Леон Сисикт ялагдсан юм. Гэвч торгуулийн тойрогт 2019 оны Дэлхийн АШТ-ий хүрэл медальт Польшийн Жулья Ковалчукийг нэмэлт цагт ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ. 

Ийнхүү Парисын Их дуулга тэмцээнд зодоглосон манай шигшээ багийн медалийн тоо тав боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 17 цаг 25 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 19 цаг 8 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 19 цаг 18 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 19 цаг 31 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 19 цаг 41 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 19 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 19 цаг 51 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 19 цаг 55 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top