x

МУГЖ, дуучин Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчийн үүргээ албан ёсоор дуусгав

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн  тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болж, Элчийн үүргээ ийнхүү дуусгаж байна.

Дуучин Т.Ариунаа 2001 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчээр томилогдсон бөгөөд энэ хугацаанд тус сантай хамтран хүүхдийн олон асуудлаар нөлөөллийн ажил хийж байсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн кампанит ажлуудад оролцож байсан. Тэр дундаа Хүүхдэд ээлтэй аймаг нэртэй хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлж байв.

2002 онд НҮБ-ын Тусгай чуулган хүүхдийн эрхийн асуудлаар болсонтой холбогдуулан “Хүүхдийн төлөө за гэж хэлье” нэртэй дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөж, тус хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” кампанит ажлын нээлтийг үндэсний хэмжээнд хийж байсан түүхтэй. Чухам энэ арга хэмжээнд зориулж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын үг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжавын аялгуу “Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч дуучин Ариунаа дуулж, олны хүртээл болгож байсан билээ.

Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо хүүхдийн эрхийн асуудлаар болсон НҮБ-ын тусгай чуулганд зориулсан гала тоглолт дээр “Нарны хаан хүүхэд” дуугаа дуулж байсан юм.

Жил бүр НҮБ-ын Хүүхдийн Сангаас эрхлэн гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” томоохон судалгааны тайлангийн Монгол дахь нээлтийн арга хэмжээнд оролцож, хүүхдийн асуудалд анхаарал хандуулахыг уриалж байв.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаанаас шалтгаалан хэсэг хугацаанд завсарласны дараа дуучин Т.Ариунаа 2015 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай харилцаагаа албан ёсоор шинэ шатанд гарган үргэлжлүүлэхээр болж, хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингэхдээ тус сангийн хүсэлтээр нярай хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг дэмжин ажилласан.

Энэ хүрээнд “Анхны тэврэлт” мэдээлэл харилцааны аянд оролцож байснаас гадна Налайх дүүрэгт болсон дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөрт зориулсан олон нийтийн арга хэмжээнд оролцож, Монголд нярайн эндэгдлийг бууруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийлж байсан билээ.

2019 онд тус сангаас ЦЕГ-тай хамтран зохион байгуулсан “Зөв тусгал” хүүхэд хамгааллын үндэсний аянд нэгдэж, ая дуугаа өргөж байсан. Мөн тус сангийн 70 жилийн ойн арга хэмжээ болон бусад тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцож байсан юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Бидний ажлыг өнгөрсөн хугацаанд байнга дэмжин ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж байсан дуучин Т.Ариунаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн үе үеийн удирдлага, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хувь хүн, эх хүн, уран бүтээлчийн хувиар Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо цаашид ч өргөсөөр байх болно гэдэгт итгэж байна” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 17 цаг 27 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 19 цаг 10 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 19 цаг 19 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 19 цаг 33 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 19 цаг 43 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 19 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 19 цаг 53 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 19 цаг 57 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top