Голын мөс цөмөрч, гэр бүлийн таван гишүүн автомашинтайгаа осолдсоныг эсэн мэнд аварчээ. Энэ сарын 2-нд Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий баг орох замд голын мөс цөмөрч, автомашин голд суусан байна. Энэ тухай дуудлагын дагуу онцгой байдлын аврах багийнхан очиж, "Пажеро" маркийн суудлын автомашинд сууж явсан 32 настай эрэгтэй, 26 настай эмэгтэйг 2-6 насны гурван хүүхдийн хамт эсэн мэнд аварчээ. Мөн автомашиныг голоос татаж гаргасан байна.
Онцгой байдлын ерөнхий газраас иргэд, жолооч нарыг гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүлсээр байгаа ч мөс цөмөрсөн, автомашинтайгаа суусан дуудлага тасрахгүй байгааг иргэдэд анхааруулж байна.