Сар бүрийн эхний өдөр нийслэлд согтууруулах ундаа худалдахыг хориглодог. Хоёрдугаар сарын 1-н сар шинийн битүүний өдөр таарч буй бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гэх хуурамч хаягнаас “Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг өнөөдөр зөвшөөрч байна” гэх утга бүхий жиргээ хийсэн нь иргэдийг төөрөгдүүлжээ.
НЗДТГ-ын Хэвлэлийн албанаас энэхүү төөрөгдлийг няцаажээ.
Тодруулбал, “Олон нийтийн сүлжээнд буюу Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх твиттер хаягаас "Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!" гэх утга бүхий жиргээ нийтлэгдсэн. Тэгвэл уг хаяг нь хуурамч юм” гэжээ.