x

200 мянган ахмадын тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоол баталлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийв.

А.Ариунзаяа:

-"Монгол Улсын Засгийн газрын зүгээс 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 63 дугаар тоот тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоол нь,

-Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлэх

-НДС-гаас авч байгаа тэтгэврүүдийг буюу бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянгад хүргэх зорилготой.

Сангийн сайд болон ХНХ-ын сайдад тогтоол гарсан даруйд тэтгэврийг олгох үүрэг даалгавар өгсөн. Инфляцийн түвшинтэй уялдуулаад 15 хувь нэмэгдүүлж байгаа.

2021 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр авч байна.

УИХ-аар төсвийн тодотголоо өчигдөр батлуулсан. 637 орчим тэрбум төгрөг тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай болж байгаа юм. 

  • 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр
  • 72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
  • 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэнэ.

Дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж, 548.4 мянган төгрөгт хүрч байна.

Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 469 мянган иргэний хувьд энэхүү нэмэгдэл үйлчилнэ. Тухайлбал, 

  • Өндөр настны 
  • Тэжээгчээ алдсаны 
  • Цэргийн тэтгэвэр 
  • Хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг олгодог. 

Банкуудад нэмэгдсэн дүнгээр жагсаалт олгосон бөгөөд тэтгэвэр иргэдийн дансанд орж байгаа. Банкуудын удирдлагуудтай ярихад 3-4 цагийн дотор шилжүүлгүүд гүйцнэ гэсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 18 цаг 14 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 19 цаг 58 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 20 цаг 7 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 20 цаг 21 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 20 цаг 31 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 20 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 20 цаг 41 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 20 цаг 45 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top