x

Цахимаар мод тарих боломжийг олгох "Мод" хөтөлбөр нээлтээ хийлээ

Модыг ургуулж, арчилж, хамгаалахад хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаарддаг тул хүн бүр мод тарьж чаддаггүй. Тэгвэл мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн таван аж ахуй нэгж байгууллага ХААИС, ОХУ-ын Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Мод” хөтөлбөрийг эхлүүллээ.

Тус хөтөлбөр нь хамгийн хялбар аргаар, хамгийн хямд зардлаар мод тарих боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож буйгаараа онцлог юм. Та энэ хөтөлбөрт хамрагдахын тулд зөвхөн “Мод” хөтөлбөр аппликейшн болон бусад захиалгын сувгаар захиалга өгөх бөгөөд таны захиалсан модыг мэргэжлийн баг хамт олон ургуулж, арчилж, хамгаална гэсэн үг. 

Түүнчлэн мод хөтөлбөрт нэгдэж, модны захиалга өгсөн хүн бүр урамшуулалд хамрагдах, захиалсан модноосоо эдийн засгийн өгөөж хүртэх боломжтой. Тодруулбал, та 10 мод захиалсан тохиолдолд таны мод 2 дахин үржиж 20 болох юм. Үүний зэрэгцээ захиалсан модоо тухайн үеийн зах зээлийн ханшаар борлуулах эсвэл “Мод” хөтөлбөрийн хүрээнд байгуулсан ой нөхөн сэргээлтийн талбайд хандивлаж насан туршдаа өөрийн өмчлөлийн модыг ургуулна гэсэн үг юм.

Иймд мод тарьж эх орон, эх дэлхийгээ хамгаалах хүсэлтэй иргэн, албан байгууллагууд www.modhutulbur.mn веб сайт, “Мод” хөтөлбөр аппликейшн, “Мод хөтөлбөр” фэйсбүүк хуудас болон 70110021 дугаарын утсанд холбогдон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, модны захиалга өгөх боломжтой.

Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгож буй “Мод” хөтөлбөр аппликейшн 2022 оны Хоёрдугаар сарын 4-ний өдөр буюу Усан” бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-нд албан ёсоор нээлтээ хийнэ. 

Дашрамд мэдээлэхэд, хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн сан бүхий 16 мянган га талбайд, Улаанбаатар хотын Ар гүнтэд 38 га талбайд 10 жилийн хугацаанд 50 сая мод тарина. Мөн мод үржүүлгийн талбайд эрчим хүч татаж, усалгааны систем, хяналтын камерыг суурилуулсан бөгөөд энэ хаврын мод үржүүлгийн ажлыг эхлүүлэх бэлтгэлээ бүрэн хангасан ХААИС-ийн эрдэмтдийн туршиж гаргасан 98 хувийн үр дүнтэй бортоготой мод үржүүлгийн аргыг, уламжлалт мод үржүүлгийн аргатай хослуулан Монгол орноо ойжуулах юм.

Монгол Улсын иргэн бүр “Мод” хөтөлбөрт нэгдэж, эх дэлхийдээ амьдрал бэлэглэхийг УРИАЛЖ байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Уржигдар 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Уржигдар 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Уржигдар 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Уржигдар 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Уржигдар 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Уржигдар 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 2025-09-05 Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 2025-09-05 Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 2025-09-05 Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 2025-09-05 Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 2025-09-05 Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 2025-09-05 Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 2025-09-05 Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 2025-09-05 Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 2025-09-05 Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 2025-09-05 Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 2025-09-05 АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 2025-09-05
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top