x

Шүүгч Ё.Цогтзанданд сахилгын хэрэг үүсгэжээ

Зургийн эх сурвалж ulsturch.mn

Т.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзанданд Шүүхийн сахилгын хороо өнгөрөгч лхагва гаригт сахилгын хэрэг үүсгэжээ. Да.Ганболд нарын өмгөөлөгч Б.Баяраа шүүгч Ё.Цогтзандангийн нэр дээр дахин гомдол гаргасан байна.

Шүүгч Ё.Цогтзандан нь 2020 оны сонгуулийн үеэр УИХ-д нэр дэвшигч Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт /Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж байсан/ "гурав хоногийн дотор 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нар барьцааны шаардлагыг хангаж чадаагүйн улмаас “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан” гэх үндэслэлээр цагдан хорьсон билээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар зургаан дэвшигч хорих ангиас өрсөлдсөний гурав нь АН, нэг нь МАН-ын гишүүн, хоёр нь бие даагч байв.

Сонгуулийн дараа Да.Ганболд нарын өмгөөлөгч Б.Баяраа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдлыг санаатай үүсгэсэн, хууль бусаар цагдан хорьсон” үндэслэлээр шүүгч Ё.Цогтзанданг Шүүхийн сахилгын хороонд өгсөн юм байна. Гэвч шүүхийн сахилгын хороо уг гомдлыг гомдол гаргаснаас жил хагасын дараа буюу өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хэлэлцсэн байдаг.

Шүүгч Ё.Цогтзандан өмгөөлөгч Б.Баяраагийн гомдлоор Шүүгчийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа “МАН-ын нэр дэвшигчийг СБД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс цагдан хорьсон. АН-ын нэр дэвшигч нар гадуур чөлөөтэй яваад байна гэж ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн хэл ам гаргаад байхаар нь цагдан хорьсон” гэсэн байдаг. Гэсэн ч уг гомдлыг шалгасан Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун /шүүгч Ё.Цогтзандангийн багын найз/ “Шүүгч Ё.Цогтзандан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээг авсан, хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй” гэж дүгнээд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тухай өмнө мэдээлсэн.

Гэвч өмгөөлөгч Б.Баяраа Л.Эрдэнэчулууны гаргасан захирамжийг эсэргүүцэж, дахин гомдол гаргаснаар Шүүхийн сахилгын хороо шүүгч Ё.Цогзанданг сахилгын хэрэг үүсгэсэн байна. Үүгээр зогсохгүй өмгөөлөгчийн зүгээс Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна. Нэгэнт байдал иймдээ хүрсэн болохоор дээрх маргаан нэлээдгүй өндөр авч, багагүй хугацаа туулах бололтой.

Харамсалтай нь, хорооны гишүүн Л.Эрдэнэчулууны тэтгэвэрт гарах хугацаа энэ оны гуравдугаар сард юм байна. Тэгэхээр түүнийг чөлөөндөө гарахаас урьтаж хуулийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг эргэлзээтэй болж байна. Магадгүй жил хагас дарсан гомдлоо гэнэт гаргаж ирээд хянасан нь ч гэсэн түүний тэтгэвэртээ гарах болсонтой холбоотой бололтой. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг дээ.                           

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 18 цаг 12 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 19 цаг 55 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 20 цаг 5 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 20 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 20 цаг 28 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 20 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 20 цаг 39 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 20 цаг 42 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top