x

2022 оныг “ХОТЫН ИРГЭНИЙ ЖИЛ” болгоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.

Хурлаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичиг, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор энэ оныг “Хотын иргэний жил” болгон зарлах саналыг гаргаад байгаа юм.

Нийслэл Улаанбаатар хотын зүгээс 2022 онд хотын иргэдэд боловсрол олгох, соёлыг төлөвшүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах юм.

2022 онд зургаан зорилтыг дэвшүүлэн, иргэд олон нийт рүү чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцууллаа. Тодруулбал, “Хотын иргэний мэдлэг боловсрол”, “Хотын иргэний соёл”, “Хотын иргэний орлого”, “Хотын иргэний орчин”, “Хотын иргэний эрүүл мэнд”, “Хотын иргэний аюулгүй байдал” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна. Ингэхдээ хоёр сар тутамд нэг зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар тооцоолжээ. Тухайлбал, нэг болон хоёрдугаар сард “Хотын иргэний мэдлэг боловсрол” зорилтыг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд  иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, төрийн үйлчилгээний шинэчлэлийн чиглэлээр төрийн албан хаагчдын соёлтой харилцааг хэвшүүлэх, төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг зохион байгуулах боломжтой.

Мөн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэн, менежментийг шинэчлэн сайжруулах тухай танилцуулсан юм.

Харин гурав болон дөрөвдүгээр сарыг иргэний соёлын сар болгон зарлаж, автобусны буудлыг тохижуулан, тоог нэмэгдүүлэх, авто зогсоолын менежментийг сайжруулах болон бусад чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах аж. Нийслэлийн хэмжээнд 1081 нийтийн тээврийн зогсоол байгаа бөгөөд иргэдийн 51 хувь нь автобусаар зорчдог гэсэн судалгаа гарсан. Иймд автобусны зогсоолыг тодорхой стандартын дагуу шинэчлэх шаардлагатай. Харин авто зогсоолын нэгдсэн системийг бий болгож, стандарт хангасан төрөлжсөн авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай судалгааг хийгээд байна. Тав  болон зургаадугаар сард хотын иргэний орлогыг дэмжих чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах талаар танилцууллаа. Ингэхдээ гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг хангаж, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх амралт зугаалгын орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд хамаарах 12.211 ам метр талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бүрдүүлэхээр шаардлагатай судалгааг хийгээд байгаа аж. Нийтийн эдэлбэр гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх орчин нөхцөлийг бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, иргэний орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж буй. Энэ мэтчилэн хоёр сар тутамд тодорхой зорилтыг дэвшүүлэн, зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар танилцууллаа. Зөвлөлийн хурлын гишүүдийн зүгээс дээрх зорилтуудад нэг бүрчлэн анхаарч, гэр хорооллын бүсийг орхигдуулахгүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, дээрх арга хэмжээнүүдэд хамтран ажиллах, уг зорилтот жилийг ирэх онуудад улам сайжруулан, үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байлаа.

Ийнхүү  2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүд дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөж байна 17 мин Даатгалын салбарын нийт хураамж, хөрөнгө, ашиг нэмэгдэв 18 мин Канадын “Спрюс Медоуз” наадамд Монголын галерей нээгдлээ 19 мин Карлос Алькарас Ролан Гарросын түүхэн дэх хамгийн удаан финалд ялалт байгууллаа 20 мин Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодож осол гаргасан ноцтой тохиолдлууд бүртгэгджээ 22 мин Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ой, хээрийн дөрвөн түймэр гарчээ 23 мин Улаанбурхан өвчний тохиолдол зургаан мянга давж, хоёр хүн нас бараад байна 23 мин Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх зөвлөмж 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зургаадугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ 26 мин Сайнцагаан омгийн хонинд хаврын ангилалт хийж, үржил-сэлгээний зөвлөгөө өгчээ 28 мин АТГ 121 гомдол, мэдээлэл шалгаж, 9 хэргийг шүүхэд шилжүүлжээ 28 мин “Алтан хайч-2025” тэмцээн Төв аймагт зохион байгуулагдана 29 мин Боловсролын багшийн хомсдлыг бууруулах талаар УИХ-ын ажлын хэсэг санал дэвшүүлжээ 30 мин МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо? 2 цаг 26 мин Төрийн тогтворшил 2 цаг 29 мин Трамп, Маск хоёрын зөрчил АНУ-ын улс төрийг эргүүлэх үү? 2 цаг 41 мин Лос-Анжелест хууль бус цагаачдыг баривчилсан ажиллагааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, Үндэсний гвардийг дайчилжээ 2 цаг 44 мин Энэтхэгт дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүр ашиглалтад орлоо 2 цаг 51 мин Ховд аймагт улаан бурхан өвчний тохиолдол нэмэгдэж, найман хүүхэд эмчлүүлж байна 2 цаг 52 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 53 мин
iИх уншсан
Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл... Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын... Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнз... Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал ...
Top