x

Хүнсний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийг хянахад Засгийн газар анхаарах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцлоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Энэ үеэр тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, холбогдох сайд нартай уулзаж, КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааг хамгаалах талаар цогц арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх асуудлаар тодорхой санал, чиглэлийг өгсөн. Энэ дагуу Монгол Улсын Их Хурал, Засгийн газар санаачилгатай ажиллаж, ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийх байдлаар нэн бага орлоготой, тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдэд чиглэсэн томоохон арга хэмжээ авч байгаад талархал илэрхийлж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас бараа, үйлчилгээний нийлүүлэлт доголдох, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавх буурах, тээвэр ложистикийн саатал үүсэх, шатахууны үнийн өсөлт, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг хүндрэлүүд гарч, 2021 онд инфляц улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн. Энэ бүхэн иргэдийн орлогод шууд дарамт болж, нөхцөл байдал амаргүй байна.

Иргэдийн зүгээс ч тулгамдаж буй эдгээр асуудал, амьжиргаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, Улсын Их Хурал, Засгийн газар дэмжиж, нийгмийн чиглэлийн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж байна.

Сүүлийн хоёр жилд төр, засгийн зүгээс цар тахлын иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд багагүй дэмжлэгийг үзүүлж ирсэн. Гэвч инфляцын түвшин, бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь эмзэг, бага орлоготой иргэд, ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт ноцтой нөлөө үзүүлж байна.

Өнөөдөр Монгол Улсад Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй 461 мянган ахмад настан байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 421 мянган төгрөг байсан. Хамгийн бага хэмжээтэй буюу 350 мянган төгрөгийн тэтгэврийг 197 мянган ахмад настан авч байна.

Иймд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, мөн бусад тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болж байна. Мөн Нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сар бүр 288 мянган төгрөг болгож, 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна. Үүнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Энэ бол цаг үеэ олсон шийдвэр гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч буй 71 мянган иргэн, бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй 461 мянган иргэн, нийлээд 500 мянга гаруй иргэний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр болж байна.

Цаашид дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал, дэлхийн улс орон бүрд тохиолдож байгаа нийлүүлэлтийн доголдол, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавх, тээвэр ложистиктой холбоотой хүндрэлүүдийг даван туулах чиглэлд Засгийн газрын түвшинд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

Иргэдийн амьжиргааг хамгаалах, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, зах зээлийн бус зохиомол үнийн өсөлтөд хяналт тавих зэрэг ажилд анхаарал хандуулан ажиллах ёстой гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэг бодлого, нэгдсэн ойлголтоор асуудалд хандаж байгаа учраас орлого багатай иргэдэд чиглэсэн, тодруулбал, 500 гаруй мянган иргэний амьжиргааг дэмжих шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү шийдлийг дэмжиж байгааг тодотгож хэлье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 18 цаг 57 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 20 цаг 41 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 20 цаг 50 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 21 цаг 4 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 21 цаг 14 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 21 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 21 цаг 24 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 21 цаг 28 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top