x

П.Байгалмаа: Дуудлага өгсөн иргэн гал унтраах ангийг тосож авах нь чухал ач холбогдолтой байдаг

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч П.Байгалмаагаас Гал түймрийн дуудлага мэдээллийн талаар тодрууллаа.

-Та өөрийгөө танилцуулна уу. Дуудлага хүлээн авагчийн гүйцэтгэдэг үүрэг ажил мэргэжлийн онцлогийн талаар?

-Намайг П.Байгалмаа гэдэг. Би нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн дуудлага хүлээн авагчаар 10 дахь жилдээ ажиллаж байна.

Дуудлага хүлээн авагч нь харуул ээлжийн манаанд 24 цагаар үүрэг гүйцэтгэхдээ:

  • Холбооны техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал,
  • Гамшиг, осол гал түймрийн дуудлагыг түргэн шуурхай хүлээн авах,
  • Холбогдох албан тушаалтнуудад Гамшиг, осол, гал түймрийн нөхцөл байдлын мэдээг үнэн зөв дамжуулах,
  • ОБЕГ болон Гал түймэр унтраах аврах ангиудтай тогтсон цагт холбоонд орох гэх мэт үүргүүдийг биечлэн гүйцэтгэж ажилладаг.

-Гал түймрийн дуудлага өгөхдөө иргэд сандарч хаягаа буруу зааж өгөх тохиолдол байдаг. Үүний улмаас Гал унтраах бие бүрэлдэхүүн хугацаа алдаж очих эрсдэл байдаг уу. Иргэд хаягаа өгөхдөө юуг анхаарвал зохилтой вэ?

-Бид иргэдтэй өгсөн хаяг мэдээллийнх нь дагуу холбогдож хаягийг дахин тодруулж, Гал унтраах бие бүрэлдэхүүнийг хугацаа алдалгүй очиход нь шаардагдах мэдээ мэдээллээр хангах үүрэгтэй.

Иргэд:

  • Хаягаа зав тодорхой хэлж зааж өгөх,
  • Боломжтой бол Гал унтраах тасгийг төв зам болон бололцоотой газраасаа тосож авах нь цаг хугацаа алдахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Мөн тухайн Гал түймэр гарч буй объектод тэсэрч дэлбэрэх бодис материал байгаа талаар Гал унтраах удирдагчид болон хаяг дуудлага өгөхдөө үнэн зөв мэдээлэх хэрэгтэй.

Иймд дуудлага өгсөн иргэн боломжтой бол Гал унтраах тасгийг тосож авах нь гэр хорооллын хаягжилт, орц гарцын тэмдэг тэмдэглэгээ муу тохиолдолд гал түймрийн тархалтыг түргэн шуурхай зогсооход маш чухал гэдгийг онцлон хэлмээр байна.

Эх сурвалж: НОБГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 18 цаг 57 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 20 цаг 40 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 20 цаг 50 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 21 цаг 3 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 21 цаг 13 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 21 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 21 цаг 24 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 21 цаг 27 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top