Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Сар шинийн баяр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.
Гэвч энэ жилийн Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 3-н байхгүй, шинийн 4-н хоёр өдөр дараалж байгаа билээ.
Тэгвэл, шинийн 3-ныг ажлын өдөр эсвэл амралтын өдөр байхыг Засгийн газрын хуралдаанаар шийднэ гэж байсан ч өнөөдөр хэлэлцээгүй байна.
Харин эх сурвалжын хэлснээр иргэд хоёрдугаар сарын 2-н буюу усан бар жилийн шинийн нэгний өдрөөс эхлэн баярын гурав хоног амрах аж.
Коронавирусийн шинэ хувилбарын тархалт их байгаа тул халдвараас сэргийлж сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг УОК, Засгийн газраас уриалж байгаа билээ.
Засгийн газрын зүгээс энэ жилийн төрийн золголтыг хийхгүй гэдгийг мэдэгдсэн юм.