x

Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчин, аялал жуулчлалын салбар гадаадаас хөрөнгө, санхүүжилт босгох боломж ихтэй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн холбоодын удирдлагатай уулзалт хийжээ.

Уулзалтаар тус салбарынхны өмнө тулгамдаад буй асуудал, гарц шийдэлд нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон байна.

Цар тахлын улмаас энэ салбарынхан багагүй хохирол амссаныг мэргэжлийн холбоодын удирдлага онцолсон. Тиймээс нэн тэргүүнд КОВИД-19-ийн үед гаднын жуулчдыг хэрхэн ямар зохицуулалтаар Монгол Улсад нэвтрүүлэх журмыг тодорхой болгох, аялал жуулчлалтай холбоотой хууль эрх зүйн шинэчлэл яаралтай хийх, салбарын яамнаас мэргэжлийн салбар зөвлөлүүдийг бодлогоор дэмжих асуудлыг хөндөв. 

Мөн тусгай хамгаалалттай болон аялал жуулчлалын чиглэлээр олгогдож буй газар олголт, төлөвлөлтийг дахин эргэж харах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийг бодлогоор дэмжих, стандарт бий болгох асуудлыг хөндөж, санал гаргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ аялал жуулчлалын салбарыг нэг хүний бодлогод зангидах биш, мэргэжлийн экспертүүдийн боловсруулсан бодлогод тулгуурлан хөгжүүлэх ёстой гэдгийг онцлоод “Байгаль орчин, аялал жуулчлалын салбар бол гадаадаас хөрөнгө, санхүүжилт босгох боломж ихтэй. Тиймээс бид зөвхөн улсын төсвөөр юу хийх вэ гэж хүлээлгүйгээр олон улсын түвшинд санхүүжилт босгоод аялал жуулчлалын салбарын хөгжилд зориулж болох нөөц бол харагдаж байна. Хамгийн гол нь бид үүн дээр хамтарч ажиллах ёстой гэж харж байгаа” гэсэн юм. Мөн цар тахлын үед жуулчдыг ямар зохицуулалтаар Монгол Улсад нэвтрүүлэх талаар журмыг ойрын хугацаанд боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэнэ гэдгийг хэлжээ.

Улмаар БОАЖ-ын сайдын дэргэд Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулахаар тогтсон байна.

Мөн уулзалтад оролцсон байгууллагын төлөөллүүд тус зөвлөлд орж ажиллахыг урьсан юм. Уг зөвлөл аялал жуулчлалын бодлого гаргах, салбарын форумыг зохион байгуулах, аялал жуулчлалын салбарын цахимжуулалттай холбоотой ажлуудыг яаралтай хэлэлцэхээр болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 18 цаг 55 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 20 цаг 38 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 20 цаг 48 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 21 цаг 1 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 21 цаг 11 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 21 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 21 цаг 22 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 21 цаг 25 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top