Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаан өнөөдөр болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар
-
Коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
-
Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
-
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар,
-
Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар,
-
Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.
Засгийн газраас гарсан шийдвэрүүдийн талаар хуралдааны дараа мэдээлэл хийнэ.