x

Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж тамгаа гардан, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос УБЕГ-ын дарга, 2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан, ШӨХТГ-ын дарга Т.Гантулга тамга гардуулахдаа “Юуны түрүүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй цаг үед хамтран ажиллаж, өөрчлөлт шинэчлэлийг хийхэд нэг баг болж, зорилго нэг байсан албан хаагчдадаа талархаж байна. Цар тахлын үед та бид Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлж, цаг наргүй, амралтгүй ажилласан.

Мэргэжлийн хяналтын байгууллага бол том айл. Энэ том айлыг удирдах богино хугацаанд багагүй ажил хийж хэрэгжүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулаад байна. “Дижитал шилжилт- Хэрэглэгчийн хяналт” төслийг хэрэгжүүлж эхэлснээр мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах нөхцөлийг бүрдүүллээ. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэн, аж ахуйн нэгжээс ирж байгаа бүх хүсэлт, гомдол мэдээлэл бүрэн цахимжсан. Тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох зэрэг 54 төрлийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд цахимаар авч байна. Аж ахуйн нэгжүүд Хяналт удирдлагын системд холбогдож өөрсдийгөө үнэлдэг тогтолцоог бүрдүүллээ. Улсын байцаагчид иргэн, аж ахуйн нэгжүүдэд цахимаар зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг болсон” гэдгийг онцлоод шинээр томилогдсон даргад ажлын амжилт хүсэв.

Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Баасандоржид баяр хүргэж, амжилт хүсээд “Цар тахлын үед мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид тэргүүн эгнээнд цаг наргүй, хичээж зүтгэж ажилласан. Агаарын бохирдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Цаашид нийгмийн хүлээлт, сэтгэлгээг өөрчлөхөд та бидний хамтын ажиллагаа чухал” хэмээн тодотгоод мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудад цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримталж, цаашид хэрэгжүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж, мэргэжлийн хяналтын байгууллагын одоогийн нөхцөл байдлыг хамтдаа өөрчилье” гэлээ.

Эх сурвалж: МХЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 19 цаг 55 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 21 цаг 39 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 21 цаг 48 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 22 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 22 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 22 цаг 22 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 22 цаг 25 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top