x

У.Хүрэлсүх: Ёс суртахуунгүй бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авдаг болгох нь зөв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг Ерөнхийлөгч анхааруулав. Ялангуяа удахгүй болох сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг санууллаа.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үндэсний бөхийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгах, ард түмнээ  үл хүндэтгэдэг, ёс суртахуунгүй бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авдаг болгох нь зөв гэж үздэгээ хэлэв.

Бөхчүүд өндөр ёс зүйтэй, ухамсартай байж, төр, ард түмэн, өв соёлоо эн тэргүүнд тавьж байхыг үргэлж сануулж, зөвлөж, тусалж байхыг санууллаа.

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд үндэсний бөхийн асуудалд анхаарал хандуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Үндэсний бөх бол соёл уламжлал, үнэт зүйл бөгөөд төр, ард түмний өгсөн цол, хүндлэлийг даахгүй бол цолыг нь хураадаг болох шаардлагатайг дэмжиж байгаагаа хэлэв.

Мөн холбогдох байгууллагуудтай хамтран ёс зүйн хариуцлага, сэргээш зэрэгтэй холбоотой зохицуулалтыг журамд нарийвчлан тусгаж Засгийн газраар батлуулах, улмаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  чиглэлээр ажиллаж байгаагаа танилцуулжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 19 цаг 54 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 21 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 21 цаг 47 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 22 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 22 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 22 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 22 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top