x

Одоогийн байдлаар халтиргаа, гулгаатай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна

Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдрөөс хойш орсон цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг арилгах, шаардлагатай бодисыг цацаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар Хот тохижилтын газрын 35 ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээний шөнийн ээлжид гарч, 14 шүүртэй цэвэрлэгч машин, бодис цацагч есөн машин, тэвштэй дөрвөн машинаар зам талбайн цасыг цэвэрлэн, бодис цацаж ажиллажээ.

Ингэхдээ шөнийн 02:00 цагаас хойш нийт 136 тонн бодисыг 01:30 цагийн давтамжтайгаар зам талбайд цацсан байна.

Өнөөдөр 06:00 цагаас хойш буюу өглөөний ээлжид 22 бригадын 270 орчим зам талбайн үйлчлэгч ажилдаа гарчээ.

Мөн 16 бичил техник, таван шүүртэй машин, найман хог тээврийн машинаар зам талбайн цэвэрлэгээг хийж байгаа юм.

Шөнийн ээлжийн ажилчдын цацсан давс, бодисын хайлалт сайн явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар халтиргаа, гулгаатай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна. Түүнчлэн зам талбайн үйлчлэгч нар халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй гүүр, туннель, нүхэн гарц, өгсүүр болон уулын замыг анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 1,395.5 тонн давс, бодисын нөөц байгаа бөгөөд олон жилийн дунджаар энэ өвөл болон хавар хангалттай хүрэлцэхүйц нөөцийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд нөөцийг нэмэгдүүлэхээр татан авалтыг үргэлжлүүлж байгаа гэдгийг онцолсон юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь Цаг уур, орчны шинжилгээний газартай байнгын хамтын ажиллагаатай байдаг бөгөөд цаг уурын албан мэдээлэл дээр үндэслэн, ажлаа урьдчилан төлөвлөж, нийслэлийн иргэдийг халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 19 цаг 53 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 21 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 21 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 22 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 22 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 22 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 22 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top