x

З.Цэвээндорж: Автобусны богино эргэлтийн үйлчилгээг зарим чиглэлд тогтмол явуулж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

-Нийслэлийн нийтийн тээврийн үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн маршрут гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Үр дүн гарч байна уу?

-Улаанбаатар хотын иргэдийн ажил цуглах, тарах үед хотын замд ачаалал үүсэж, хотын төвөөс гарах, төв рүү ороход түгжрэл бий болдог. Тиймээс ачаалал ихтэй цагуудад үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн автобусыг нэмэлтээр явуулж байгаа. Тухайлбал, Ч-1 чиглэл гэхэд Энхтайван өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчдог. Энэхүү чиглэлийг ажил тарах цагуудад Ч1-А, Ч1-Б гэсэн хоёр богино эргэлтэд хуваасан. Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар  эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Санктпетрбург төв буюу Сүхбаатарын талбайгаас буцаж байгаа.

Түүнчлэн “Улиастай-ТЭЦ 3”  чиглэл буюу  Ч-32 чиглэлийг мөн хоёр хувааж, Офицеруудын ордноос хоёр тийш явуулахаар зохион байгуулсан. Ч-69 буюу  “Зунжин-ТЭЦ 3” чиглэлийн автобусууд Ард кинотеатрын буудлаас хоёр тийш богино эргэлтээр зорчиж байна. Энэ хоёр чиглэл нь өдрийн турш богино эргэж байгаа бол Ч-1 чиглэл нь ажил тарах үед буюу 17:00 цагаас богино эргэлтэд орж байгаа.

Нэг тээврийн хэрэгсэл урт зам  туулан үйлчилгээ үзүүлэхэд аль нэг зам дээр түгжрэлд орох магадлал өндөр, түгжрэлд удсанаас болж буудлууд дээр зорчигчид олноор цуглаж, хүлээлтийн хугацаа нэмэгддэг. Хүлээлт удаан болохын хэрээр зорчигчид автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол ч гардаг. Богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж, зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо буюу эргэлт олширч байгаа зэрэг сайн талтай.

-Богино эргэлтийн автобусны хуваарилалтыг хэрхэн гаргадаг  вэ?

-Богино эргэлтийг аль чиглэлд, хэдэн цагт явуулах  вэ гэдгийг манай байгууллагын Тээвэр төлөвлөлтийн хэлтэс боловсруулж, шийдвэрлэдэг. Цахим системийн дата мэдээлэл болон шугам замд ажиллаж буй авто тээврийн хяналтын байцаагч, шалгагч нараас мэдээлэл авч анализ хийж, түүнд тулгуурлан төлөвлөлт гаргадаг юм. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт удирдлагын мэдээлэл цахим хэлбэрийн систем 2015 оноос хэрэгжсэн. Энэхүү системийн тусламжтайгаар Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн хянах боломжтой. Өнөө өглөөний байдлаар л гэхэд нийслэлд нийтдээ 718 нийтийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй бол, хөдөлгөөнд оролцоогүй 273 нийтийн тээврийн хэрэгсэл байгааг уг системээс харж байх жишээтэй. Тухайн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг, зогсоолдоо зогсож буй эсэх зэргийг ч уг систем нарийн мэдээлдэг. Энэхүү системээс мэдээлэл авч, анализ хийн, зорчих төлөвлөгөө боловсруулахын дээр цаашдын зорилго зорилтоо ч тодорхойлдог.

-Шөнийн тээвэр буюу уртасгасан цагийн автобусны үйлчилгээг аль чиглэлд явуулж байна вэ?

-2021 оны есдүгээр сараас эхлэн зарим чиглэлүүдэд өглөөний 05:30 цагаас шөнийн 00:30 хүртэл нийтийн тээврийн уртасгасан цагийн автобус явуулж байгаа. Одоогийн байдлаар Т-2, Т-5, Ч-7 чиглэлд уртасгасан цагаар үйлчилж байна. Уртасгасан цагийн үйлчилгээг нэвтрүүлсэнд зорчигчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байна.  Ч-7 буюу “Нисэх-Ард кино театр”-ын чиглэлд л гэхэд 22 тээврийн хэрэгсэл уртасгасан цагаар үйлчилж байгаа. Автобус хоорондын хүлээлт ажлын өдрүүдэд таван минут, амралтын өдрүүдэд найман  минутын зайтай зорчиж байна. Уг чиглэлийн нийт эргэлтийн урт 34.5 км байдаг.

-Оюутан, сурагчдын амралт эхэлснээс үүдэн зорчигчдын хөдөлгөөн багассан уу?

-Өөрчлөлт орж байгаа. ЕБС, их дээд сургуулийн хичээл эхэлмэгц ачаалал нэмэгддэг бол амралтын хугацаанд хөдөлгөөн харьцангуй багасдаг. Энэ нь зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд төдийгүй замын хөдөлгөөнд ч анзаарагдаж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт өдөрт 97 чиглэлд 972 автобус үйлчилж байна.

ЕБС, их дээд сургуулиуд хичээллэж байх үед нийтийн тээврийн бүх хэрэгслүүд 500 гаруй мянган удаагийн зорчилт хийгддэг бол одоо 420 гаруй мянга болж буурсан байх жишээтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 20 цаг 50 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 22 цаг 33 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 42 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 23 цаг 6 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 23 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 23 цаг 16 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 23 цаг 20 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top