НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол 2022 оны Нэгдүгээр сарын 23-ны буюу энэ ням гаригт явагдана. Сугалааны тохирлыг Боловсрол ТВ сувгаар орон даяар шууд дамжуулна.
2021 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа нэгдүгээр сарын 22-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 20 сая төгрөг байна.
Танд аз хүсье!