x

Сургууль, цэцэрлэгийн нээлт энэ бямба гаригт болно

Энэ хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-ний мягмар гаригт тохиож буй. Тиймээс ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн нээлт есдүгээр сарын 1-ны бямба гаригт, их дээд сургуулийн нээлт есдүгээр сарын 3-нд болох юм. Ингээд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас /БСШУСЯ/ танилцуулсан мэдээллээс товчлон хүргэж байна.

Сургуулийн өмнөх боловсрол

Энэ жил 260000 хүүхэд нийт 1435 цэцэрлэгт хамрагдана. Үүнд төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар нэмэгдсэн байна. Энэ жил 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185 нэмэгдэнэ.

9 дүгээр сарын 1-ний өдөр төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэж байна.

Нийт 27172 багш, ажиллагч ажиллана. Үүнд 28,5 хувь нь буюу 7745 нь үндсэн багш, 6970 туслах багш, 1307 эрхлэгч, 606 арга зүйч ажиллана.

Ерөнхий боловсролын сургууль

Нийт 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна.

Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333,8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263,4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана.
Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ.

Мөн 2012 онд төрсөн 76,4 мянган хүүхэд  энэ жил нэгдүгээр ангид элсэн сурна. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдэнэ. Энэ жилийн хувьд нэгдүгээр ангийнхныг наймдугаар сарын 20-30-нд бүртгэж буй. Мөн тэдний эцэг, эхчүүдэд зөвлөмж болгож “Таны хүүхэд сургуульд орлоо” гарын авлагыг 72,000 хувь хэвлүүлж 9 дүгээр сарын 1-нд түгээнэ.

Сурах бичиг нийлүүлэлт

Ерөнхий боловсролын сургуульд 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Үүнд казах хүүхдэд зориулан орчуулсан 23 нэрийн, казах хэл, уран зохиолын 9 нэрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 16 нэрийн сурах бичиг байна.

Бага ангийн сурагчдыг 100%, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулж буй зохицуулалт хэвээр үргэлжилнэ.

Сурагчийн дүрэмт хувцас

Хуульд заасны дагуу Боловсрол, соёл, урлагийн газрууд баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцасыг сурагчид өмсөнө.
Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн, стандарт шаардлагыг хангасан дүрэмт хувцасны үнэ 60,000-127,000 төгрөг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дүрэмт хувцасны үнийг тогтоодоггүй, үйлдвэрлэгчийг сонгодоггүй, зах зээлийг хуваарилдаггүй, аж ахуйн нэгжийн худалдаа, борлуулалт, маркетингийн үйл ажиллагаанд оролцдоггүй юм. 
2018-2019 оны хичээлийн жилд 38 сургууль 3 ээлжээр хичээллэх төлөвтэй байна. Эдгээрээс нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг 3 дугаар ээлжинд хичээллэхээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 52 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 54 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 55 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 56 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 58 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 6 цаг 0 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 6 цаг 1 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 4 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 11 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 21 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 23 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 4 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 6 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 20 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 22 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 23 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 24 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 31 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 33 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top