Гэрэл зургийг iSee.mn
"NoDoubleStandart" хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өнөдөрлөө.
Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, Д.Монголхүүг хүч хэрэглэн хүн оргуулсан гэх хэргээр буруутгаж, гурван жил хүртэлх хорих ялтай эрүүгийн хуулийн зүйл ангиар шүүж байгаа юм.
Тэгвэл дөнгөж сая шүүх шийдвэрээ гаргаж, тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаасан байна.
Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Нэгдүгээр сарын 5-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болсон билээ.