x

“Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийн техникийн даалгаврыг танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.11-т “Нийслэл хотын замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем төслийг бүрэн хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Тус зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас “Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем”-ийн ерөнхий томьёоллыг гаргаж, 2022 онд хэрэгжүүлэх дэд системүүдийн техникийн даалгавруудыг боловсруулсан байна.

Тус системийн техникийн даалгаврыг хамтран хэрэгжүүлэх, холбогдох чиг үүргийн байгууллагуудад өнөөдөр танилцуулж, санал солилцлоо.

Хурлаар Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүйн, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санаачилгатай хүчин чармайлт гаргаж нэг баг болж ажиллахыг чухалчилсан юм. Мөн хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлагууд санал солилцож хууль эрхзүйн орчныг судлан төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэхээр болов.

Хурлын төгсгөлд “Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийг хэрэгжүүлэх дэд бүтэц байгуулах, холбогдох нарийн судалгааг гаргаж, техникийн даалгаврыг эцэслэн батлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан нарт тус тус даалгав. Мөн тус төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн туршилтыг ирэх сарын 01-ний дотор хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 20 цаг 51 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 22 цаг 35 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 44 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 58 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 23 цаг 8 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 23 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 23 цаг 18 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 23 цаг 22 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top