БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэрдорж нар өчигдөр "Тавантолгой түлш" компанийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ. Шитнээр томилогдсон сайд энэ тухайгаа үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, түлшний шат дамжлагаас чийглэгийн хэмжилт хийсэн тухайгаа өөрийн твиттер хуудсаар жиргэсэн байна. Мөн үйлдвэрийн аюулгүй ажиллагааг хангаж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхааруулсан байна.
Одоо манайд үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмалтүлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар тлүшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч байгаа түлшний хэмжээ чийглэгийн хэмжээ 6-7 хувь байгаа нь стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаач стандартыг шинэчлэх, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах шаардлага байгаа. Хэрэв түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүнд ашиглаж байгаа түүхий эд болон зуухны стандартыг сайжруулах шаардлагатай тухай албаныхан танилцуулжээ.