x

Ж.Отгонболд: АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмч дүүргүүдэд нэмэлтээр ажиллана

Коронавирусийн омикрон хувилбарын халдвар хүн амын дунд тархсанаас хүмүүс олноороо өвчилж, эрүүл мэндийн байгууллагын ажлын ачаалал нэмэгдсэн. Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын дунд ч өвчлөл өндөр байна.

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагын улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар аваад байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 474 мэргэшигч /резидент/ эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ж.Отгонболдоос тодрууллаа.  

-Мэргэшигч эмч нарыг нэмж ажиллуулахаар болсон байна. Хэчнээн эмчийг хаана, хаана ажиллуулах вэ?

-Нийслэлийн хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөж, үлдэж буй ажилтнуудын ачаалал нэмэгдэж байгаагаас үүдэн мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулж байна. Дүүргүүдээс Чингэлтэй дүүргийн улаан бүсэд ажиллаж буй эмч нарын 40 хувь нь өвдсөн байна. Хан-Уул дүүрэгт ч байдал хүнд байна. Цаашид нийслэлд халдварын батлагдсан тохиолдол нэмэгдсээр байвал эмнэлгүүдэд хүний нөөц хомсдох эрсдэлтэй. Тиймээс салбарын яаманд хандаж, мэргэшигч эмч нарын тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Энэ дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 231 мэргэшигч эмч нэмж ажиллахаар болж байна. Мэргэшигч эмч нар маань дүүргүүдийн болон өрхийн эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын цэгүүдэд хүч дэм болон ажиллах юм.

-Мэргэшигч эмч нарт цалин, урамшуулал олгодог уу?

-2021 онд нийтдээ 4300 гаруй мэргэшигч эмч нар дайчлагдан ажилласан байдаг. Коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалан энэ удаад мөн мэргэшигч эмч нарыг дайчилж байна. Энэ удаагийн дайчилгаанд хамрагдсан мэргэшигч эмч нараас цөөнгүй хувь нь омикроны халдварт өртсөн бол 0-3 насны хүүхэдтэй гэх мэт шалтгаанаар ажлын байранд очоогүй байсан. Ирэх долоо хоногоос ажил жигдрээд ирнэ. Мэргэшигч эмч нар дүүргүүдийн болон өрхийн эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын цэг, 119 call center болон улаан бүсэд ч ажилладаг.

Нийслэлийн хэмжээнд Өрхийн эмнэлгүүд даваагаас баасан гаригт 09:00-20:00 цагт, бямба нямд 10:00-15:00 цагуудад ажиллаж байгаа. Илүү цагийн ажлын хөлс болоод хоол, унааны мөнгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгож байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 20 цаг 49 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 22 цаг 33 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 42 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 23 цаг 6 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 23 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 23 цаг 16 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 23 цаг 20 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top