Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд мөн цөөнгүй албан тушаалын томилгоо хийх юм.
Тодруулбал, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилно.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилохоор болжээ.
Түүний оронд тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг дэвшүүлэн томилох юм байна.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилохоор болсон байна.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичиг Б.Баасандоржийн хувьд тушаал буурч байгаа хэдий ч энэхүү томилгоо нь ШӨХТГ-ыг мэргэжлийн хяналтын байгууллагатай нэгтгэх ажлын эхлэл болно гэж үзжээ.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг 14:00 цагт олон нийтэд танилцуулна.