Өнөөдөр МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ батлагдсаны түүхт 30 жилийн ойн баярын өдөр тохиож байна.
Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон энэхүү амин чухал хуулийг батлалцах их үйлсэд миний аав манлайлан оролцсон хүмүүсийн нэг юм. Олон зуун хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 сар гаруй үргэлжилсэн Үндсэн Хуулийг батлах хуралд миний аав 400 гаруй удаа босч горимын санал хэлсэн нь хамгийн олон удаагийнх хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл энэ өдөр миний аав гэм буруугүй атлаа зохиомол, захиалгатай хэргээр хэлмэгдэн шоронд хоригдож байна. Амьд явах, шудрага шүүхээр шүүлгэх, гэм буруугүй гэдгээ нотлох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх гээд үндсэн хуулиар олгогдсон язгуур бүх эрхээ эдлэж чадахгүй үзэл санааны хоригдол боллоо. Миний аав идэр залуу, гуч гаруйхан настайгаасаа хойш Монгол улсын ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, тэмцсээр ирсэн. Цаашид ч Монгол улсын ирээдүйн сайн сайхан, хөгжлийн төлөө хаанаас ч тэмцсээр байх болно. МИНИЙ ААВЫН ХИЙСЭН ТЭМЦЭЛ БҮХЭН ЯЛАЛТАНД ХҮРДЭГ.
Бат-Үүлийн Хулан