"Жаст групп"-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10:00 цагт товлосон боловч дахин хойшлогджээ.
Шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг Хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Ийнхүү анхан шатны шүүх хурал долоо дахь удаагаа хойшлогдлоо.