x

Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Уулзалтыг монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, францын талаас Хүнс, хөдөө аж ахуйн яамны Европ, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга ноён Фредерик Ламберт нар тус тус даргалж, хоёр орны Элчин сайд нар болон холбогдох албаны хүмүүс оролцов. 


Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд хөдөө аж ахуй, хүнсний салбар дахь өнөөгийн байдал, баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хоёр талын төсөл хөтөлбөрийн явцыг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэл, боломжуудын талаар санал солилцлоо. 

Тухайлбал, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай малын удмын сан, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, газар зүйн заалтын бүтээгдэхүүнийг Европын холбоонд бүртгүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг холбож өгөх, санхүүгийн эх үүсвэрийг олоход нь дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих санаачилгын хүрээнд жимс, жимсгэнийн мод тарих чиглэлээр туршлага судлах, жил бүрийн 10 дугаар сард Франц Улсын Клермон Феррон хотноо зохион байгуулдаг “Сомме дэ Элваж” мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улс хүндэт зочны хувиар оролцох, Франц дахь хөдөө аж ахуйн хоршооллын туршлагаас хуваалцах, малын бэлчээрийн асуудлаар төрийн бус байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөдөө аж ахуйн инноваци, гарааны бизнесийг дэмжих болон олон улсын санал санаачилгад нэгдэх, сургалт вэбинар зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны  боломжуудыг талууд тодорхой авч хэлэлцэв.


Түүнчлэн энэ оны эхний хагаст Франц Улс Европын холбооны Зөвлөлийг даргалж байгаатай холбогдуулан Францын Засгийн газраас олгож байсан “Хүнсний тусламжийн сан”-ийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд Европын холбооноос дэмжлэг хүсэх боломжийг эрэлхийлж хамтран ажиллах, яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг цахим хэлбэрээр ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.


Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсээр дотоодын хэрэглээгээ хангах хараат бус байдлыг бий болгох, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтуудад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллахаа онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү францын талаас хоёр орны хөдөө аж ахуйн салбарт тавьж буй дээрх зорилтууд нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт хөдөө аж ахуйн салбарыг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилттой нийцэж байгааг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 1 цаг 42 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top