x

Б.Алтанзул: Иргэд өөрсдөө санаачлаад угаарын хий гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлээч ээ!

Долоо хоног бүрийн даваа гаригт Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын чанарын талаар мэдээлэл өгч байгаа билээ. 

Энэ үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Сайжруулсан шахмал түлш нэг шуудай нь 1,875 төгрөг байгаа бол түлээний мод нэг шуудай нь 6,000-7,000 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс шалтгаалаад галаа унтраалгүйгээр дээрээс нь шахмал түлшээ хийж, ноцолт биш уугилт их явагдаж байна. Энэ бол тулгамдсан асуудал болоод байна гэдэг саналыг иргэд хэлж байгаа. Жил ирэх тутам сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Анх 300,000 тонныг хэрэглэж байсан бол одоо 700,000 тонн болсон. Стандартын зуухны худалдаа арав дахин багассан байна. Мөн халаалтын шийдлээ цахилгаанаар солих нь багассан" гэлээ.

Харин Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул дараах мэдээллийг өгөв.

Тэрээр "Агаар, орчны бохирдол буурахгүй байгаа нь хүний буруутай үйл ажиллагаанаас бас үүдэлтэй байна. Ердийн зууханд сайжруулсан шахмал түлш яаж шатаж байна вэ гэдэг дээр дүгнэлт гаргуулахаар ажиллаад эхэлсэн явж байгаа. Ердийн болон стандартын зууханд шахмал түлшийг түлэхэд ямар ялгаа гарч байгааг удахгүй танилцуулна.  Иргэд маань шахмал түлшээ аль болох уугиулахгүйгээр хурдан асаах нөхцөлийг бүрдүүлж, "Таван толгой түлш" компаниас өмнө нь өгч байсан галлагааны зааврыг дагахыг уриалж байна. Мөн ОББҮХ дотоод орчны агаарын чанарт хяналт тавьж байгаа. Зуух, ханан пийшиндээ зай завсар гарсан эсэхийг хянаж байгаарай. Иргэд өөрсдөө санаачлаад угаарын хий гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлээч ээ" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 1 цаг 45 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top