x

FACTCHECK: Монгол улс дотооддоо 2020.11.10-наас өмнө коронавируст халдварыг алдсан байжээ

Дэлхий нийтийн цар тахал Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч амьсгалын цочмог халтай хам шинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) халдварын эсрэг Монгол Улс яаралтай хариу арга хэмжээ авснаар 2020 оны 11 дүгээр сар хүртэл дотоодод халдвар бүртгэгдээгүй.

Тэгвэл Монголын эрдэмтэд судалгаа хийсний үр дүнд КОВИД-19-ийн халдвар дотоодод 2020 арваннэгдүгээр сарын 10-наас өмнө тархсан байсныг тогтоосныг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэжээ.

АШУҮИС-ийн Био-анагаахын сургууль, Анагаах ухааны сургууль, Монгол-Японы эмнэлэг зэрэг нэгжийн эрдэмтэд ба ДЭМБ-ын хамтарсан үндэсний хэмжээний SARS-CoV-2-ийн ийлдэс судлалын судалгааны үр дүн 2021 оны арванхоёрдугаар сард олон улсын “Лансет” мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэн гарсан байна.

Судалгаанд 2020 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хугацаанд өрхийн болон аймаг сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн 5,000 иргэнийг насны ангиллаар санамсаргүй түүврийн аргаар сонгон асуумж авч, захын цусны сорьцыг цуглуулан шинжилжээ.

Цусны ийлдэст SARS-CoV-2 вирусийн эсрэг үүссэн нийт эсрэг биеийг шинжилж, эерэг гарсан сорьцыг SARS-CoV-2 IgG хоёр-алхамт оношлуур ашиглан дахин шинжилж баталгаажуулсан байна.

Ийнхүү судалгаанд хамрагдсан 5,000 хүний 72 хүнд нь SARS-CoV-2 IgG эсрэг бие тодорхойлогджээ. Энэхүү эсрэг бие нь SARS-CoV-2 вирусийн халдварын нөлөөгөөр л хүний биед үүсдэг ба тухайн 72 хүн өмнө нь халдварт өртсөн байсныг илэрхийлдэг аж. 72 хүний дийлэнх нь 20-49 насны иргэд байсан ба 30 нь хотод, 42 нь хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс байжээ. Шинж тэмдгийн хувьд амтлах мэдрэмж алдах болон нойргүйтэх, салст үрэвсэх зэрэг шинж эдгээр хүмүүсийн дунд түгээмэл илэрч байсан байна.

Судлаачид COVID-19-ийн халдварын түвшин хүн амын дунд маш бага тодорхойлогдсоныг хилийн хязгаарлалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны зогсолт, хатуу хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж байсантай холбон тайлбарласан байна.

Хэрэв эдгээр арга хэмжээг аваагүй бол коронавирусийн дотоодын халдвар 2020 оны 11 сараас өмнө бүртгэгдэж, халдварын давлагаанд олон хүн өртөж, дархлаажуулалт эхлээгүй байсан тэр үед илүү аюултай нөхцөл байдал үүсэх боломжтой байсан нь уг судалгаанаас харагдаж байна.

Эх сурвалж: Factcheck.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 12 цаг 6 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 12 цаг 8 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 12 цаг 9 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 12 цаг 9 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 12 цаг 10 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 12 цаг 11 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 12 цаг 12 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 12 цаг 14 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 12 цаг 52 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 12 цаг 59 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 13 цаг 16 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 13 цаг 28 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 13 цаг 34 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 15 цаг 31 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 15 цаг 31 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 15 цаг 32 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 15 цаг 33 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 15 цаг 33 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 15 цаг 34 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 15 цаг 34 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top