Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг 2022 оны Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сонголттойгоор олгож эхэлж байна.
Халамжаас хуримтлал руу гэх Засгийн газрын бодлогын хүрээнд энэ оны Долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд эцэг эхчүүдийн хүсэлтээр хүүхдийн мөнгийг бүтнээр нь эсвэл хуримтлал руу шилжүүлэх хэлбэрээр олгохоор болсон юм.
Харин 2022 оны Долдугаар сарын 1-нээс хойш 50 мянгаас доошгүй төгрөгийг нь хадгаламжид хуримтлуулах ёстой. Үлдсэн 50 мянга хүртэлх төгрөгийг хүүхдүүд гар дээрээ авч болно эсвэл бүтнээр нь хуримтлуулж болно.