Казахстаны нөхцөл байдал улам хүндэрч, олон нийтийг хамарсан үймээн самуун газар аваад байна.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд байгаа монгол иргэдэд хандан зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, Казахстан улсын зарим хотод өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, мөн өөрийн болон ойр дотнын хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яам